А.Сүхбат: Спортын ордон руу явах 100 төгрөг ч байдаггүй...

2018 оны 03 сарын 05

Өдгөө УИХ-ын гишүүн А.Сүхбат Монголчуудын хайртай бөх байсан. Одоо ч ялгаагүй. Түүний уран мэхт, хурц шийдэмгий барилдаан саяхан мэт санагдана. Энэ л дайчин үедээ тэрбээр “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлгийн зочноор уригдахдаа "Спортын ордон руу явах 100 төгрөг ч байдаггүй" гэж эгэл даруухан яриа өрнүүлж байжээ.

Энэ талаар “Зуун ч төгрөггүй байх үе надад хэд хэд гарч байсан. Нэг удаа гэр бүл маань огт мөнгөгүй болчхоод, идэх ч юм байгаагүй. Гэтэл би улсын начин цолтой, хүн харахад нэг л том бөх яваад байдаг. "Хүүхдээ яах вэ, өлсөж байна" гэж Баясаа надад хэлсэн. Тэр өдөр барилдаантай байсан юм. Спортын төв ордон руу явах 100 төгрөг ч байдаггүй. Тэгсэн манай хүн "Бурхны өмнө 100 төгрөг байгаа" гэлээ. Би мөргөөд, гуйгаад нөгөө 100 төгрөгийг аваад гарсан. Очоод тэр барилдаанд олон хүнд барилдаан хийсэн. Хамгийн гол нь "Охин чинь өлсөж байна" гэсэн үг, охины минь нүд өмнө харагдаад ямар ч байсан би сайн барилдах ёстой гэж бодоод зүтгэсэн. Тэгээд би тэр барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдээд 250 мянган төгрөгийн бай шагнал авлаа. Автобусны ч мөнгөгүй байсан хүн чинь орой нь гурван тор идэх юм бариад, гэр рүүгээ таксидаж харьж билээ. Тэгж хүнд хэцүү үеийг давж туулж гарсан минь эргээд бодоход их үнэ цэнэтэй санагддаг даа” гэжээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
butach(64.119.16.171) 2018 оны 04 сарын 20

omnox exner n baynaa avargiin oxin oor xunii xuuxedtei shte tuuniig xayxad yadgiin

0  |  0
Syhbat(174.221.5.147) 2018 оны 04 сарын 02

Tegeed ner aldartai bolloo mongotei bolloo avgai hogshirood hyy Tom bolood hyyhnyyd ayataihan haragdaad boldoggyi tesen tesen yaaaj tesen be tserlee 1 2 geed userch ogloo odoo zaluu avgai bas X hyy geed saihan baina deer ni gishyyn soliorch ogch baina daa haha

0  |  0
aagii(202.179.4.78) 2018 оны 03 сарын 21

Saihan avarga daa avargaa dahin barildaj teneg osohbayrig nutgiinhn zugruu chuluudaad ogoorei

0  |  0
sagi(202.179.31.90) 2018 оны 03 сарын 17

шаал худлаа

0  |  0
Gerel(103.26.193.33) 2018 оны 03 сарын 05

er hvn vr udama vldeeh n zob gehdee em hvni vree teesen sarig er hvn hejeec tuulah uhaan dutna

0  |  0
Зочин(202.9.41.187) 2018 оны 03 сарын 05

Өнгөрсөн жил Чойрын богдоос Аргал угалз агнуулсан хүн дээ.Чойрт очих нүүргүй болсон нөхөр гэсэн

0  |  0
Bicheech(150.129.143.160) 2018 оны 03 сарын 05

HUDLAA SHAAGAAD L...

0  |  0
зочин (202.72.240.5) 2018 оны 03 сарын 05

тийм хүнд үеийг туулаад яагаад авгайг орхино вэ...

0  |  0
Top