“Эрдэнэт”-ийн асуудлаар хэн, ямар байр суурь илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05
“Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт”-ийн  51 хувийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан тухай дуулиан дахин сөхөгдөж улс төрийн хүрээнд халуухан сэдэв болж байна. Тухайн үед "Жаст групп” ХХК нь Стандарт банкнаас 2007 онд 20 сая ам.долларын, 2009 онд 30 сая ам.долларын, 2010 онд “Нэмэлт гэрээ” байгуулж 75 сая.ам доллар болж нэмэгдүүлсэн байна. 2010 онд дахин 27 сая ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулж,  улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр  дахин “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34 сая ам.доллар болгож нэмэгдүүлж байжээ.  Дээрхийг нэгтгэвэл, 2007-2011 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 172 сая ам.долларын зээл авсан байна.

Тухайн үед дээрх таван удаагийн зээлийг авахад  “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, мөн үйлдвэрийн санхүүгийн хэлтсийн дарга Г.Галбаатар,  Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нар 172 сая ам.долларын гэрээний баталгаан дээр  гарын үсэг зурсан байгаа юм.


 

Намрын чуулган завсарласан эл өдүүдэд гишүүд тойрогтоо ажилллаж байгаа ч гэсэн Эрдэнтийн асуудлаар өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсээр байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Ж.Батзандан "Эрдэнэтийн 49,51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой. Би АТГ, болон улсын ерөнхий прокуророос хууль хэрэгжүүлэхийг шаардаж байна" гэдгээ мэдэгдсэн.  

Тэгвэл үүний араас О.Баасанхүү гишүүн мөн Эрдэнэтийн асуудлаар мэдээлэл хийж,  "Монгол Улсыг ийм хүнд байдалд оруулсан хууль бус этгээдүүдтэй хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Ж.Алтан, Ш.Батхүү нарын жараахайгаас гадна тухайн үед "Стандарт" банк яагаад дээрх огцом гэрээнүүдийг хийж байсан юм бэ гэдгийг тогтоох хэрэгтэй" гэж байр суури илэрхийлсэн.


Мөн өнгөрөгч долоо хоногийн сүүлээр УИХ дахь Авлигын эсрэг парламентын бүлэг болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нар  ”Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан этгээдүүд хариуцлага хүлээхгүй өнгөрч магадгүй боллоо. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ дагуу хууль ёсны байгууллагад хандана" гэдгээ тэд мэдэгдсэн.

 
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодруулахад тэрбээр ""Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийг хамтад нь шалгах ажлын байгуулъя гэж УИХ-ын чуулган дээр удаа дараа горимын санал гаргаад дэмжигдээгүй. Тухайн үед чимээгүй, дуу гарахгүй суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар энэ асуудлыг ярьж байгааг бага зэрэг гайхаж байна. Жилийн өмнө УИХ-аас 49, 51 хувийг хамтад нь шалгах ажлын хэсэг гаргая гэж байхад миний үгийг сонссон бол өнөөдөр их хэмжээний хүү, алданги төлөхгүй, асуудлыг шийдэж болохоор байлаа.
 Өнөөдөр нэр нь сонсогдоод байгаа тэр хүмүүс үнэхээр гэм буруутай юм уу, үгүй юм уу гэдгийг шалгах ёстой. Тэр хүмүүс ч өөрсдөө сайн дураараа шалгуулах хэрэгтэй. Түүнээс бие бие рүүгээ чулуу шидэж, улстөржүүлээд байж болохгүй".

Ш.Адъяамаа
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.115.25) 2018 оны 03 сарын 05

МАН, АН 2-оос АРД ТҮМЭН ҮҮРД САЛМААР БАЙНА. ЭНЭ 2 НАМ 2020 ОНД ГАРВАЛ ИРГЭНИЙ ДАЙН ГАРНА ШҮҮ? ИЙМД 2020 ОНЫ СОНГУУЛИАР МАН,АН -С БУСАД НАМУУДЫГ ГАРГАЯ.

0  |  0
Батхүү(202.21.106.157) 2018 оны 03 сарын 05

наад хэрэг чинь төр барьж байсан ан ман 2 ын хэсэг нөхөд хувааж авсан шүүдээ харин хүрэлсүх сайдаа хууль иргэн бүхэнд адил үйлчилдэг гэдгийг үзүүлээд өгөөрай өөр нэг хүсэх зүйл гэвэл нэфтийн үйлдэр барих асуудлыг монгол иргэн бүрийн тусламж дэмжлэг хэрэгтэй хандив сайн авах хэрэгтэй юм шиг

0  |  0
зочин(202.179.26.105) 2018 оны 03 сарын 05

МАН ч Луйварчид, АН ч Хулгайчууд ш дээ, Нам нэртэй Гэмт бүлэг, Гишүүн нэртэй Гэмт хэрэгтэнгүүд л цугласан газар , Нам л нэртэй болохоос

0  |  0
зочин(59.153.115.25) 2018 оны 03 сарын 05

2013 онд АН.. засаг барьсан .ийм том хэрэг гарсан байхад яагаад дуугуй явав.Ардын нам 51 хувийг авсан, 49 хувийг нь ардчилсан нам авьяа гэж бодож байсан юм уу.тэгээд дуугүй байсан юм бол уу даа.

0  |  0
Зочин (66.181.164.244) 2018 оны 03 сарын 05

Батхүү ийм олон удаа Стандарт банкнаас Эрдэнэтийн 51% барьцаанд тавьж зээл авсан байхад тэр үeд нь хориглож болоогүй юм уу.Энэ хүнийг ингэж давруулсан төр засаг буруутай.

0  |  0
иргэн(202.131.243.190) 2018 оны 03 сарын 05

С. Эрдэнэ 2013 оноос хойш АН засаг барьж байхдаа шалгахгүй яасан юм бол

0  |  0
G(172.56.42.176) 2018 оны 03 сарын 05

!!!!?????!!!!!

0  |  0
Top