Арван айлын 100 гаруй үхрийг өнөөдөр устгана

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

Архангай аймгийн Өгийнуур, Хотонт суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч устгал хийх гэж байгаа тухай өглөөхөн мэдээлсэн. Тэгвэл шүлхийн дэгдэлтээс сэргийлэх зорилгоор Хотонт сумын захиргаанаас Шатахуун түгээх станцыг түр хаах гийдвэр гаргасан байна. Энэ нутгаар дайрч Завхан, Хөвсгөл аймгууд руу зорчих тээврийн хэрэгслийг тус сумын нутагт зогсоохгүй шууд явуулахын тулд уг шийдвэрт хүрсэн гэнэ.

Гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг анх Хотонт сумын Бургалдай багийн малчин Батжаргалын 16 үхэрт энэ сарын 1-ний өдөр илэрч, цаг алдалгүй малын эмч ажиллаж үхрээс дээж авчээ. Гуравдугаар сарын 02-03-нд шилжих шөнө Улсын мал эмнэлгийн төв лабораторид явуулж шинжлүүлэхэд малын гоц халдварт шүлхий өвчин мөн болох нь баталгаажсан байна. Түүний дараа малчин Батжаргалынхаас долоон км-ийн зайд нутагладаг Өгийнуур сумын Дойт багийн малчныд мөн шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн нь баталгаажжээ. 
Өнөөдөр Хотонт сумын Бургалдай багийн голомтод зургаан өрхийн 54 үхэр, нэг ямаанд гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Мөн Өгийнуур сумын Дойт багийн дөрвөн малчин өрхийн 60-аад үхэрт шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээг аймгийн ОБГ-т ирүүлжээ.

Дээрх хоёр суманд гуравдугаар сарын 3-ны өдрөөс хорио цээрийн дэглэмийг тогтоосон бөгөөд шүлхий өвчнөөр халдварласан малыг өнөөдрөөс эхлэн устгах юм байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocin(27.123.212.138) 2018 оны 03 сарын 05

Zuun aimaguudiin golomttoi sumuudaas Uvs zuuhiig boliulahgui bol haa saigui shulhii darhaj guitslee.

0  |  0
Яйгий(66.181.169.66) 2018 оны 03 сарын 05

Булган аймагт зарим айлын өвчилсөн малыг гэрээр нь малын эмч эмчилж эдгээгээд устгахгүй болоод л байна гэнэ Ямарыг устгадаг вэ хэн хохирол амсах вэ

0  |  0
Top