Гэри Олдман “Шилдэг эрэгтэй гол дүр”-ээр анхны “Оскар”-аа гардлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

  Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээр “Darkest Hour” кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Гэри Олдман анхны “Оскар”-аа гардлаа. Түүнийг энэ номинацид ялах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлээд байсан юм. Өөрийгөө гайхалтайгаар өөрчилж, дүрээ маш чадварлаг гаргасан тэрбээр “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд эхнэртэйгээ ижил өнгийн хувцасаар хослон ирсэн байлаа. Гэри Олдман алтан баримлаа гардаад тайзан дээрээс “Намайг үргэлж түшиж, дэмждэг эхнэртээ маш их баярлалаа. Чинийхээ ачаар би энд зогсч байна” гэсэн юм.

Тэгвэл “Оскар”-ын наадмын хамгийн чухал номинацийн нэг болох “Шилдэг найруулагч”-аар “The Shape Of Water” киноны найруулагч Дел Торо тодорлоо. “Шилдэг хөгжим” төрөлд мөн “The Shape of Water” кино “Оскар” гардсан юм.

“Шилдэг зураглаач”-аар “Blade Runner 2049” киноны зураглаачийн ажлаараа Рожер Дикинс “Оскар” гардлаа. Тэрбээр ийнхүү хоёр дахь “Оскар”-аа гардаж байна.

Тэгвэл “Шилдэг сэдэвлэсэн зохиол” номинацийн шилдгээр “Call Me by Your Name” киноны зохиол шалгарч, энэ кино анхны “Оскар”-аа авлаа.

“Шилдэг кино зохиол”-оор “Get Out” киноны зохиол, Шилдэг дуугаар “Коко” хүүхэлдэйн киноны дуу “Remember Me” тодроод байна.

Gary Oldman Oscar win wife зурган илэрцүүд

О.Саша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top