Ижийгээ тээр үзлүү яалаа?

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Ч.Батцэцэгийн "Ижийгээ тээр үзлүү яалаа? шүлгийг сонордуулъя.


Ижийгээ тээр үзлүү яалаа?

Хорь гарчихсан байж хойморт нь

      өдөржин хонхойж     

Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж

   явна би, ээжийнхээ

Хийж өгсөн хоолыг нь

              голон байж хороочихоод   

Хээтэй гангар шаазанг нь

             шидэн байж хялайчихаад     

Угааж өгсөн хувцасыг нь

                     хуучин гэж шидлээд

 Унтаж боссон хэвтрээ хэвээр

                             орхиод гарсан би…       

Сүүгээр угжсан үнэр нь

                 сүрчигний аагинд алдарч        

Сүлжиж өгсөн гэзэг нь

                  бүжгийн талбайд задарч        

Сүвлэж хадсан товч нь

                 эрийн энгэрт тасрахад    

Сүсэглэж залбирах ижийнхээ

           санаа алдахыг  мэдэрлээ..

Үүр шөнийн заагаар үүрэндээ

                халамцуу ирэхэд минь    

Үс нь буурал эмгэн үүд

             тосон угтахад, би гайхав    

Санаа зовнин үрээ хүлээсэн

                 эжийн минь   

Санчиганд нь хяруу унасан нь

                     тэр байж...     

Өчигдрийн дарсанд шартаж

                хөмсөг зангидан сэрэхэд        

Өглөөний цай оронд барьж

                    сэвлэг илсэн ээжийнхээ

Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн

                   хэдэн үгэнд нь               

Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ

                 тээр үзлүү яалаа?     

 Ааваа нэхэн агсам тавихад минь

               шөнөжин уйлж             

Ачлал умартан тунирхахад минь

                  өдөржин аргадаж   

Гээсэн нойроо нөхөх гэж

                орондоо хөглөрөх үрээ    

Гэртээ өнжлөө гэж баярлахдаа

                        өвчнөө мартдаг ижий      

Утасны хонхонд хөл алдаж

                 ухасхийн гүйхэд минь       

Урдах цайгаа хөртөл бодолд

                 дарагдсан, ээж минь        

Үрээ ухааруулах гэсэндээ

          үхлээрээ айлгах ижийнхээ     

Үнэн сэтгэлийг нь анзааралгүй

                 үүдээ саваад гарч дээ би…    

Харанхуй гудамжинд ганцаар

                 явахдаа би ээжээ бодлоо    

Халамцуу хүмүүс хажуугаар

                 зөрөхөд би ижийгээ саналаа     

Золбин нохой замд боргоход

                би "ЭЭЖЭЭ" дуудан цочлоо

 Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ

                           хараад, би уужирлаа...  

Уургийг нь гувшиж

                   хүн болчихоод            

Усыг нь цутгуулж

                      амьд гарчихаад     

Ухаажсан билүү би, ижийхээ

                                  амьдад              

Унтах нойрыг нь төрсөн

                   цагаас хугасалчихаад     

Урсах нулимсийг нь өссөн

                        цагаас барчихаад        

Уучлаарай гэж хэлсэн

                       билүү би, ижийдээ  

Бурханг царайчилж үрээ

                           даатгадагт тань

Бурууг минь өршөөж бусдаас

                           өмөөрдөгт тань 

Өвдөхөд өмнөөс минь

                           уйлдагт тань

Үрдээ хорогдохдоо үхэж

                           чаддаггүйд тань 

Ээж ээ тандаа үр нь баярлалаа

                                   гэж хэлье

Энэрэл харам хорвоод ижийгээ

                        дуудаж залбиръя 

Үр тань таныгаа үүрээд явъя,

             нуруундаа биш ч сэтгэлдээ тээе

Үлдсэн амьдралаа хамтдаа туулъя,

                 үүрд биш ч үхтэл хамт байя

Дааж баршгүй ачийг тань марталгүй

   заавал хариулъя    

Дараагийн амьдралдаа харин та

            охин минь болж төрөөрэй

 


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

Zochin [ 202.9.44.77 ]      |     3-р сарын 08 -нд, 05:53 минутанд

Eejiige zovoogogui uurlaj bgagui ene ter gesn humuus bol hudlaa l bdiin. Haa neg ochij hiisn hoolii ni idcheed hedn tugrug ugsun boldog hunii l ug. Untahad uvduhud ni hajuud ni baij uurlah bayrlasn uyde aashaa gargdg humuis l ehiige hardg urgusun ni bdim da unendee.

Зочин [ 64.119.24.192 ]      |     3-р сарын 07 -нд, 03:44 минутанд

Яруусаад байх юм алга эхийгээ амьдад нь үсийг нь бууралттал зовоож үхүүлсэн яшкагын шүлэг байна . Одоо өөрөө өтлөөд зовлонг нь ойлгож л дээ . Муухай шүлэг байна .

Зочин [ 103.9.90.98 ]      |     3-р сарын 07 -нд, 00:44 минутанд

Их сайн яруу шүлэг болжээ. Миний дүү шүлгийнхээ нэрийг арай өөрөөр өгвөл бүр аятайхан болно. Уран бүтээлийн их амжилт хүсье. Олон олон сайхан шүлэг бичээрэй. Хүний бодлоос шүлэг гардаг юм. Энгийн бөгөөд зөв шүлэг байна...................

Зочин [ 64.119.24.192 ]      |     3-р сарын 06 -нд, 13:12 минутанд

АРХИДАЖ ГАДУУР ГҮЙЖ ЭХИЙГЭЭ ЗОВООГООГҮЙ ХҮНИЙ ТУХАЙ ШҮЛЭГ БАЙНА УУ ?

bi [ 202.72.245.165 ]      |     3-р сарын 06 -нд, 12:22 минутанд

yamar teneg ner ugsun shuleg ve? utga ni mal sanagdahgui bn uu pyazdy mini

oyun [ 66.181.183.187 ]      |     3-р сарын 06 -нд, 12:19 минутанд

ymr goe shuleg ve yasn ch goe unshivdaa

b [ 66.181.161.32 ]      |     3-р сарын 06 -нд, 11:19 минутанд

goy saihan bichjee

Зочин [ 122.201.22.166 ]      |     3-р сарын 06 -нд, 10:26 минутанд

САМСАА ШАРХИРЧ БАЙНА

udam [ 93.219.134.29 ]      |     3-р сарын 06 -нд, 09:34 минутанд

ehiin setgel urd,uriin setgel uulandaa gej.... eejiigee noir buten taivan untuulj,aaviinhaa neriig buten duuduulahsan zaluus ohidoo

Zochin [ 202.4.248.67 ]      |     3-р сарын 06 -нд, 07:35 минутанд

Үнэхээр сайхан бичжээ.

Зочин [ 66.181.164.43 ]      |     3-р сарын 06 -нд, 04:07 минутанд

Сэтгэл хөдлөм сайхан бичжээ

Наран [ 182.160.3.25 ] 3-р сарын 06 -нд, 13:11 минутанд

Маш гоё шүлэг

zochin [ 66.181.165.198 ] 3-р сарын 06 -нд, 13:27 минутанд

vag l bichjee saihan shvleg bolson bn amjilt

Go to top of page