АНУ-ын ерөнхийлөгч Хятадын дарга Си Зиньпинээр тохуурхав уу

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

Хятадын КН-ын төв хороо Хятад улсын дарга, орлогч дарга нарыг хоёроос илүү удаа сонгохгүй гэсэн үндсэн хуулийн заалтаа өөрчлөх санал гаргаж байгаа тухай өмнө нь мэдээлэлж байсан. Хэрэв энэхүү санал хэрэгжвэл Хятадын дарга Си Зиньпин Мао шиг эцэс төгсгөлгүй дарга болох үүд хаалгаа нээгдэх тухай судлаачид бичиж байгаа юм. Си Зиньпин яагаад Дэн Сяопины тогтолцоог өөрчилж дахин дарга болохыг санаархаж байгаа цаад шалтгаан нь тодорхойгүй ч судлаачид олон онол дэвшүүлээд байгаа. Тухайлбал, Үндсэн хуулиа өөрчлөх болсныг Хятадын нийгмийн дотоод асуудалтай холбож үзэх нэгэн ч байгаа юм.


Тэгвэл Хятадын парламент өчигдөр нээлтээ хийсэн билээ. Парламентын хуралдаан энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хурлаар үндсэн хуулиндаа дээрх өөрчлөлтийг оруулахаар болсон байна. Улмаар Хятадад дахин нэг Мао дарга төрөх нь гэх хүмүүс ч байгаа юм. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хүртэл хэлэхдээ “Гайхалтай Си Зиньпин одоо бүх насаараа ерөнхийлөгч байх нь” гэжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top