Төрийн албаны зөвлөлийнхөн Дорноговь аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

Төрийн албаны зөвлөлөөс 2018 оныг "Хариуцлага үр дүн"-гийн жилээр зарлажээ. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэжилттэй танилцах, төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт, томилгооны шийдвэрүүдийг хянан үзэх  зорилгоор ажлын хэсгүүдийг орон нутагт ажиллуулж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 04-07-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг нь Дорноговь аймгийн нутгийн захиргааны байгууллагууд, төрийн захиргааны болон тусгай чиг үүргийн төрийн байгууллагуудын Сайншанд, Замын-Үүд дэх салбаруудын үйл ажиллагаатай танилцжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top