Бусдын гарт амиа алдсан 13 настай охины шүүх хурал болж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай Л.Майлс охин амиа алдсан хэрэг гарсан юм. 

 “Очир” төвийн зочид буудлын өрөөнд  Л.Майлс охиныг хүчирхийлэн, амь насыг нь хохироосон хэрэгт шалгагдаж буй Д.Жавхлан, Э.Амарболд нарыг холбогдуулан шалгаад байгаа. Хэрэг Нийслэлийн цагдаагийн газрын "онц хүнд хэрэг мөрдөн шалгах" хэлтэст шалгагдаж, шүүхийн шатанд шилжээд байсан юм. Шүүгдэгчдийн талаас хохирогчдын талд шүүх хурлаас өмнө хэлэлцүүлэг хийх хүсэлтийг тавьсан . Улмаар хэлэлцүүлгийг хаалттай зохион байгуулж байсан юм.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр шүүх хуралыг хаалттай зохион байгуулж байгаа юм. Хэргийн тухай бид эргэн сурвалжлах болно.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гунаа(183.177.96.130) 2018 оны 03 сарын 08

Хөөе наад охины хэргийг Прокурорынхон аль хэдийнээ Бушлилсан ш дээ мэдээгүй юм уу

0  |  0
Top