”Дөл” тэмцээнд түрүүлсэн сурагчдыг ОХУ-д аялуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүргээс дүүргийнхээ ерөнхий боловсролын  ахлах ангийн сурагчдын дунд  цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангид 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар болжээ.  Тэмцээнд тус дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн  баг тамирчид оролцох бөгөөд тэргүүн, дэд байрт орсон баг тамирчид ОХУ-руу, гуравдугаар  байрт шалгарвал Улаанбаатар хотын дурсгалт газруудаар аялах эрхийн бичгээр шагнах юм байна. Мөн жагсаалч, тамирчин, гимнастикч, авьяастан, цогцолбор тэмцээний аварга, аврагч салаа, тэргүүний салааны захирагч, батлан хамгаалах хуулийн мэдлэгтэй салаа гэсэн найман төрлөөр  шилдгүүдийг шалгаруулах ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top