Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтнуудад яриа таниулга, сургалт зохион байгууллаа

2018 оны 03 сарын 06

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дүүргийн Гэр бүл,хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр  халамж үйлчилгээний  хэлтэс, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газартай  хамтран "Хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл хийх ажлыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хурлын танхимд зохион байгуулжээ.

Энэ үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрхийн Улсын байцаагч Ё.Нарантуяа, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул нар "Зан үйлд нөлөөлөх сургалт”-ыг заасан байна. Тус дүүргийн  Хөдөлмөр  халамж үйлчилгээний хэлтсийн  ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн Н.Ганбат  Хөдөлмөр халамж үйлчилгээний   хэлтсээс зохион байгуулаж байгаа  ажил хөдөлмөр  эрхлээгүй, ажилгүй байгаа  хүмүүст ажлын байранд зуучлах талаар мэдээлэл, танилцуулга зөвлөгөөг өгч, хөдөлмөр  эрхлэлтэнд  хэрхэн хамрагдах,  хөдөлмөр эрхлэгчдэд  олгож буй зээл, тусламж, мэргэжил олгох сургалт  талаар дэлгэрэнгүй  мэдээлэл өгч ажилласан байна.

 Харин Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд  хяналт тавих ажил хариуцсан ахлах  прокурор Х.Жанибекээс ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн  санал хүсэлтийг сонсож ажиллажээ. Сургалт ярилцагын үеэр халамж  үйлчилгээний хэлтсээсажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалт  талаарх авлага материалыг тарааж ажилласан бөгөөд энэхүү яриа таниулга сургалтанд 26 хүн оролцсон байна. Зан үйлд нөлөөлөх сургалтанд хамрагсад гэр бүлийн боловсрол, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар өөрсдийн оролцоог нь хангаж, харилцан ярилцаж, нэгдсэн дүгнэлт хийснээрээ  сургалт ярилцлага онцлогтой болжээ. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top