Б.Сумъяагийн ах: Дүүгийн минь нэр төрийг нь унагахаар улайрч байгааг үнэхээр гайхаж байна

Б.Сумъяа нь 2016 онд Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимпоос гүйлтийн тэшүүрийн төрөлд олимпийн алтан медаль хүртсэн билээ. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаа Олимпийн аваргатай болсон юм.

Харамсалтай нь аварга маань энэ жилийн Пёнчан-2018 өвлийн олимпд оролцоогүй. Түүний хэлж буйгаар манай улсын Тэшүүрийн холбооны зүгээс дэмжлэг муу байсан учраас бэлтгэл хангалтгүй байжээ. Тухайлбал 2018 оны Пёнчаны олимпт оролцохын тулд дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцох ёстой. Эдгээр тэмцээнд оролцохын тулд долдугаар сараас  мөсөн дээр гарч бэлтгэл хийх учиртай юм. Гэтэл түүний хувьд 10 дугаар сарын дундуур 14 хоног л Хятадын Чанчуньд мөсөн дээр бэлтгэл хийжээ. Ингээд олимпийн эрх авч чадаагүй байна. /Түүний ярилцлагыг ЭНД дарж уншина уу/ Харин Тэшүүрийн холбооны зүгээс Эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж, олон улсад амжилт үзүүлэхийн төлөө тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод бүх л боломжоо дайчлан ажиллаж байгаа гэдгээ мэдэгдээд байгаа. /Монголын тэшүүрийн холбооны удирдлагаас гаргасан мэдээллийг ЭНД дарж уншина уу/

Дээрх гарч буй мэдээлэлтэй холбоотойгоор нийгэмд нийгэмд олон шуум явж байгаа. Үүнээс үүдэн Б.Сумъяагийн төрсөн ах дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэлээ.



 

Сайн байцгаана уу? Би Өвлийн олимпийн аварга Б.Сумъяагийн төрсөн ах Б.Хатанбаатар байна.

Миний дүү багаасаа л биеэ даасан, бусдаас тэр бүр тусламж ирдэггүй спортоор хүмүүжсэн бахрахмаар нэгэн. Мэдэх нэгэн нь маргахгүй байх.

Мэдээж спортод амжилт гаргах амаргүй, сэтгэлийн хат маш их шаардагддаг нь үнэн. Гэхдээ тэр их сэтгэлийн хатыг үгүй хийж, шантрах хүртэл нь энэ их доромжлолоо ирүүлсээр байх ёстой юм гэж үү. Хэдхэн тамирчдаа дэмжиж, чадах чинээгээрээ байж болох бүхий л боломжоор нь хангаж өгөх нь тийм хүнд ажил гэж үү.

Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх энэ тогоонд чадвартай тамирчид нь хүчин мөхөсдөж, эрх мэдэлтнүүд нь дарласаар иржээ. Тэгэхээр энэ бүхэн одоо л эхлэж, олон нийтэд хүрч ил болж байгаа ч өмнө нь ч сэм явагдсаар л байдаг байлаа. Сүүлийн үед дүүд минь сэтгэлзүйн дайралт хийхээс гадна нэр төрийг нь унагахаар улайрч байгаад үнэхээр гайхаж байна. Өрөвдөж байна.

Сүүлийн тэмцээний бичлэгийг тавиад ийм хүн яаж Олимпод орох юм гэх мэтчилэн бичих болж, зарим нэг хүн бүр түүндээ тайлбар хийгээд ярьж байх юм. Хамгийн хачирхалтай нь олимпийн медалийг нь Билэгдлийн чанартай медаль гээд тод хараар бичсэн Тэшүүрийн холбооны УЗ-ын дарга Д.Болормаа гэгчийн гарын үсэгтэй мэдэгдэл олон түмэнд хүрэх боллоо. /Хавсралтаас мэдэгдэлтэй нь танилцана уу/


Миний бие Залуучуудын олимпоос авсан дүүгийнхээ медалийн талаар судалж үзлээ. 2010 оноос санаачилсан холимог багийн төрлийн медаль ба 2016 оны Лиллехаммер өвлийн олимпод мөн багын тэмцээн болсон байна. Холимог багаа Mixed Noc /Mixed National Olympic Committee/ буюу Олимпийн хорооний холимог баг гэж нэрлэгддэг ба тэрхүү баг нь олимпийн хорооны туган дор жагсдаг юм байна.

“Яасан гоё юм бэ, Олимпод орно гэдэг мөрөөдөл минь байсан. Орсон бол гоё байхгүй юу“ гээд сэтгэлээр унан суугаа дүүгээ харах үнэхээр өрөвдмөөр байлаа.

Энэ бүх доромжлол, шантралын эцэст дүү минь Олимптой зэрэгцэн болсон сүүлийн оролцсон тэмцээндээ үнэхээр тааруу оролцож 2-р байр эзэлсэн нь үнэн. Энэ бүх сэтгэлзүйн дарамт, дайралтыг давж гаран амжилтаар дүүрэн байх тамирчид хэр их бол? Түүгээр ч зогсохгүй тэрхүү бичлэгийг нь ашиглан “Ийм хүн яаж Олимпод оролцох билээ” хэмээн түгээж, Сумъяаг гэх ард түмний сэтгэлээр тоглолт хийх, увайгүй үйлдэл гаргах хүмүүсийн өмнөөс харамсаж байна.

Бид “БИЛЭГДЭЛ-ийн медаль” хэмээх үгийн тайлбарыг Монголын Тэшүүрийн Холбооноос шаардаж байна. Мөн Улсын шигшээ багийн насанд хүрэгчид хариуцсан мэргэжилтэн Анарын хэлснээр Улсын шигшээ багаас Тэшүүрийн шигшээ багт зарцуулсан 100.000.000 төг болон Олон Улсын Тэшүүрийн Холбооноос олгосон 2016 онд USD 50.000, 2017 онд USD 50.000 тус тус зарцуулсан тайлангаа ард түмэнд ил тодоор тайлагнаж өгнө үү хэмээн хүсч байна.

https://en.wikipedia.org/…/Mixed-NOCs_at_the_2016_Winter_Yo…

https://www.isu.org/…/11156-lillehammer-2016-yog-speed-skat…

https://stillmed.olympic.org/…/Lillehammer-2016-Official-Re…


Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 12 )

l [ 202.179.27.94 ]      |     2018 оны 3-р сарын 09 -нд, 10:39 минутанд

mikrob

Сувдаа [ 202.21.106.120 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 10:18 минутанд

Мундаг шаргуу сайхан охин ухаантай сайн ах байна Юу ч хийдэггуй хэл амаа билуудсэн улсуудыг тоохгуй байгаарай

zochin [ 122.201.31.94 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 09:37 минутанд

Ah n tiim.sain yum bol duudee demjleg uzuulehgui yasiin...zohion baiguulj, omno n hel uaria ch gargaj bolno Hudlaa gar!

би [ 49.0.137.33 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 06:36 минутанд

Олон улсын холбооноос өгдөг мөнгүүдийг нь идэх гээд л манай энэ бүх спортын холбоонууд алалцдаг юм шиг байнаа. би бүр гайхаад байдаг байсан чинь ийм учиртай байж.

Ариунаа [ 202.131.225.2 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 06:25 минутанд

залуучуудын өвлийн олипод л оролцсон юм байна шдээ.ер нь тэгээд өөрийнхөө хир хэмжээг мэдэж байх хэрэгтэй байх л даа. 4 жил тутам явагддаг олимпийг залуучуудынхаас ялгаж салгаж ойлгох ёстой бус уу. ах нь өөрөө буруу ойлголттой, бусдыг буруушаагаад хэл ам гаргаад байхын оронд учрыг нь тунгааж болдоггүй юмуу. төр улс нь хүмүүсээ мэдээд явах газар луу нь явуулдаг байлгүй дээ

Zochin [ 27.123.212.133 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 05:57 минутанд

Munag ohind amjilt husie.

ЛЕЕ [ 202.9.42.56 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 04:09 минутанд

ЯАСАН Ч ХЭЛ АМТАЙ ХҮҮХДҮҮДЭВДЭЭ. ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН ГЭДЭГ БУСУУ

Hariult [ 93.243.208.200 ] 2018 оны 3-р сарын 07 -нд, 06:33 минутанд

Tegeel deerelhuuleed duugui suuj bh hereguu, tenegin dotor amgalan bolno biz

Zochin [ 27.123.212.143 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 04:03 минутанд

Mundag duu. Anjilt husie. Bitgii shantraarai. Chamaig muulj baigaa humuus teshuuren deer zogsoj ch uzeegui humuus baigaa. Muu humuusiin nuluund bitgii avt. Harin ASA avargiinhaa, ard tumniihee itgeliig daaj zuvhun harj amidraarai.

ПП [ 202.21.106.113 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 04:01 минутанд

БОЛОРМАА ЛУЙВАРЧИНГ АТГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ 500000$ ЮУ ХИЙСЭНИЙГ НЬ АНАР ГЭХ АЦ ХАМТРАГЧЫГ БАС

би жинхэнэ монгол [ 202.179.26.217 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 04:00 минутанд

наад Т-н холбооны новшнуудыг зайлуулаа мөрөөрөө монголын буяныг цуслаад явж чадахгүй хужаагын шээснүүд тэр шигшээ багийн албаны дарга ажилтан гээд байгаа онгироо залууг зайлуулах хэргтэй тэр бүр монголчуудыг тавлаж доош нь хийж байна

Zochin [ 64.119.18.60 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 03:26 минутанд

Mungag ohind amjilt hysie.

zochin.. [ 124.158.126.197 ]      |     2018 оны 3-р сарын 07 -нд, 03:23 минутанд

haa saiguil tamiin togoonii ulgeruud bh yumaa bn shudee......ene bol tseber ataarhaj bga humuusiin gargaj bga yria bhaa

Go to top of page