11 сартай охиныг хөнөөж буй бичлэгээ LIVE хийж цацжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 07

Тайландын Бангкок хотын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс Фэйсбүүкийг хүн амины хэрэгт буруутгажээ. Учир нь арван нэгэн сартай бяцхан охиныг хөнөөж буй хэрцгий бичлэгийг гэмт хэрэгтэн Фэйсбүүкийн Live-аар цацсан байна.

Уг хэргийн бичлэгийг Пукет гэх амралтын газарт хийжээ. Энд орхигдсон балгас байдаг ба эндээс охины цогцос дүүжлэгдсэн байсан аж. Гэвч гэмт этгээд бичлэгээ нэг хоног фэйсбүүкт байршуулсны дараа устгасан байна. Үүний дараа алуурчин охины өмнө амиа хорлож буй зураг хийсэн талаар “Еmirates 247” сайт мэдээлжээ. Харин уг хэргээс болж Тайландын өргөн нэвтрүүлгүүдийн зөвлөл уг үйл явдлаас сэрэмжлүүлэг хүргэн, дуурайхыг хориглосон байна. Мөн тэд Фэйсбүүкийн захирал Марк Зукербергэд зориулсан бичлэг, сурталчилгаа хийн, хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.

 

С.Бат

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Од (183.177.96.130) 2018 оны 03 сарын 08

Хохь нь Ард Түмэн та нар 1990 онд өнөөгийн ийм нийгмийг хүсэж мөрөөдөж байсан биз дээ Та нарын сонголт Имперлист Монгол нэрээ аль 1990 онд аваа биз дээ

0  |  0
би монгол хүн(103.10.21.55) 2018 оны 03 сарын 07

монгол улс минь монгол хүмүүсийн маань дийлэнх хэсэг нь болохоо болилоо энэ 30 жилд учир нь төр засгийн эрх мэдэлээр дамжуулан улс орноо ард олноо сүйтгэх илт явуулаг үйл ажиллагаа явуулсан нөхөдтэй холбоотой

0  |  0
Top