Замын-Үүдийн чөлөөт бүсийг ирэх намар нээнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Чөлөөт бүс байгуулах ажил өдгөө ч үргэлжилсээр. Ерөнхий сайд С.Баяр уг чөлөөт бүсийн ажилтай танилцах үед ажлын албаныхан нь 1.2 сая америк доллараар төмөр хашаа барьсан тухайгаа танилцуулан түүнийг бухимдуулж байлаа. БНХАУ-аас чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад зориулан тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлсэн байна. Манай Засгийн газраас найман сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Урт настай уг чөлөөт бүсийг ойрын хугацаанд ашиглалтад оруулж магадгүй байна. Ирэх намар Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээхээр төлөвлөжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top