Путин Трампын жиргээг хэзээ ч уншиж байгаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 10

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “NBC” телевизэд өгсөн ярилцлагадаа Америкийн Төрийн тэргүүн Доналд Трампын “Twitter” дэх жиргээг хэзээ ч уншиж байгаагүйгээ хэлжээ. Хөтлөгч түүнээс энэ талаар сонирхон асуусан байна. Путин өөрөө “Twitter” хэрэглэдэггүй, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрээ гаргах өөр арга бий гэж хариулжээ. “Доналд илүү орчин үеийн хүн л дээ” гэж Путин хэлсэн байна.

Тэгвэл Трамп цахим сүлжээнд идэвхтэй байх нь түүний ажлын хэв маяг гэж хэлж байсан билээ. “Twitter”-т жиргэх нь орчин үеийн Ерөнхийлөгчийн хэв маяг гэж Трамп үздэг аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мн(202.21.117.34) 2018 оны 03 сарын 12

Энэ хүнд Трамп шиг том том бүлтрээд сошиал сүлжээнд цаг заваа бараад сууж байх зав чөлөө байдаггүй биз. Улс орных нь өмнө тулгамдсан асуудлууд их байхад жинхэнэ ажил хэрэгч хүмүүс твиттерт цаг заваа барахгүй нь мэдээж. Өмнө нь мэргэжлийн тагнуулч байсан хүн Англи, Герман хэл мэдэхгүй байна ч гэж юу байхав. твиттерээр жиргэнэ гэдэг цаг завтай, өөрсдийгөө их ухаантай гэж рекламдах гэсэн хүмүүсийн ажил байх

0  |  0
lol(182.160.2.123) 2018 оны 03 сарын 11

hooy usan t1 min putin namtarn english germany helig eh hel shigee ezemshisen baidag yumshd

0  |  0
Хаха(66.181.182.135) 2018 оны 03 сарын 11

Ангиль хэл мэдэхгүй юм чинь яаж уншдын

0  |  0
lordiin zasag(66.181.190.204) 2018 оны 03 сарын 10

BODLOGO BOLOVSRUULAH MERGEJLIIN ZASAG GENE HIIH AJIL ENE

0  |  0
Top