Бүсгүйчүүдийг эргүүлэх арга заалгаж байгаад амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 10

Москва хотын оршин суугч 24 настай Ренат гэх залуу бүсгүйчүүдийг амжилттай эргүүлэхийг заалгахаар багш хөлсөлсөн байжээ. Борис Маркиш гэх эр түүнд эмэгтэй хүнийг өөртөө татах эрдэм заасныхаа хөлсөнд 75 мянган рубль авахаар тохирсон байжээ. Харин нэгэн даалгавар нь Ренатыг үхэлд хүргэсэн байна. Гудамжинд нэгэн бүсгүй рүү танхай этгээд дайрч, Ренат түүнийг хамгаалах ёстой байжээ. Багш нь өөрөө атаманы дүрд орсон байсан ч түүний гарт байсан хутга жинхэнэ байсан аж. Ренат багшийнхаа хутгыг булааж авч чадалгүй цээжиндээ хүндээр шархдаж, түргэн тусламж ирж амжихаас өмнө амьсгал хураажээ.

Залууд багшилж байсан Борисыг баривчлан хорьсон байна. Тэрбээр үнэхээр санаандгүй, золгүй явдал болсон гэж мэдүүлж байгаа аж.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тт(202.9.42.242) 2018 оны 03 сарын 12

аллах

0  |  0
(202.21.99.42) 2018 оны 03 сарын 12

T1 T1

0  |  0
Хммм(202.9.42.2) 2018 оны 03 сарын 11

Өө мэдрэл тэнэг харгис агсан иванчууд. Ээжийгээ яаж хайрлах уу гэж заалгасан бол аминд нь өлзийтэй бх байлаа. Мэдрэл эрчүүд?!!!

0  |  0
Бат(64.119.19.210) 2018 оны 03 сарын 11

Tэнэг ивануудаа гэж,Дэлхийн хөгжлөөс яалтажгүй хоцорлоо доо хөөрхийс,,,,,

0  |  0
Top