Хэрхэн тагнуулын ажилтан болох вэ?

2018 оны 03 сарын 10

Та бүхэндээ хэрхэн тагнуулын ажилтан болох талаар зөвлөмж, шалгуурын талаар тодорхой мэдээллийг хүргэе. Энэхүү мэдээлэл нь Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газраас гаргасан бодит нээлттэй мэдээлэл болно.
 

1. Тагнуулын ерөнхий газрын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнд тавигдах нийтлэг шаардлага
 

•Тус байгууллагад ажиллах хүсэл сонирхол, итгэл үнэмшилтэй байх;
• Албан үүргээ хэрэгжүүлэх мэргэжил, боловсролтой байх;
• Албан үүргээ хэрэгжүүлэх дадлага, чадвартай байх;
• Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг урьтал болгодог байх;
• Албан үүргээ хэрэгжүүлэхдээ улс төрийн нам, хүчний нөлөөнд автагдахгүй байх;
• Хуулийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
• Тэсвэр хатуужилтай, үнэнч шударга байх;
• Өндөр ёс суртахуун, сонор сэрэмж, эх оронч сэтгэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байх;
• Тагнуулын ажилтны ёс зүйн хэм хэмжээг хатуу мөрдөх;
• Эрүүл мэнд, бие бялдрын хувьд зохих түвшиний бэлтгэлийг хангасан байх.

 

2. Тагнуулын ерөнхий газрын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. 
 

• Ажилд орохыг хүссэн өргөдөл;
• Төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг бөглөх (Анкет);
• 3 үеийн намтар;
• Цээж зураг 6 хувь (сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан байх);
• Урьд суралцаж, ажиллаж байсан сургууль, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын тодорхойлолт;
• Боловсролын гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
• Мэргэжлийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
• Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
• Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
• Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (нотариатаар баталгаажуулсан байх).

 

3. Мэргэшлийн шалгалт нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:

• Бие бялдрын бэлтгэлийн шалгалт;
• Ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалт;
• Баримт бичгийн шалгалт;
• Ярилцлага;
• Ур чадварын шалгалт зэрэг болно.

4. Тагнуулын ерөнхий газрын төрийн тусгай албан тушаалд анх орохоор сонгон шалгаруулалтад хамрагдаж буй иргэнээс бие бялдрын бэлтгэлийн норматив авна. Бие бялдрын бэлтгэлийн норматив нь дараах чанаруудаас бүрдэнэ.

• Хүч;
• Хурд;
• Тэсвэр;
• Авхаалж самбаа;
• Уян хатан.

Бие бялдрын бэлтгэлийн шалгалтад тэнцсэн иргэн ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалтад орох эрхтэй.

5. Ерөнхий мэдлэг(сорил)-ийн шалгалт
Ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалтад орох иргэнээс дараах хүрээнд шалгалтыг авна.

• Монгол Улсын гадаад бодлого, онцлог, үйл ажиллагаа;
• Олон улсын хамтын ажиллагаан дахь Монгол Улсын үүрэг, оролцоо;
• Монгол Улсын төр, нийгэм, эдийн засгийн байгуулал;
• Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
• Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн бодлого;
• Монгол Улсын төрийн албаны тухай хууль тогтоомж;
• Авлигатай тэмцэх үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж;
• Тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж.

Ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалтад орох иргэн дээрх хүрээнд холбогдох дараах хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг унших.

• Монгол Улсын Үндсэн хууль;
• Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
• Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал;
• Төрийн албаны тухай хууль;
• Хөдөлмөрийн тухай хууль;
• Тагнуулын байгууллагын тухай хууль;
• Гүйцэтгэх ажлын тухай хууль;
• Төрийн нууцын тухай хууль;
• Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль;
• Авлигын эсрэг хууль;
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;
• Шилэн дансны тухай хууль.

 

6. Бичиг баримтын шалгалт
 

Баримт бичгийн шалгалтаар өрсөлдөж байгаа ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын үзүүлэлтийг иргэний бүрдүүлсэн баримт бичиг болон шаардлагатай бусад баримт бичигтэй тулган шалгана.

 

7. Ярилцлага
 

Ярилцлагын шалгалт нь сул орон тоо (албан тушаал)-нд ажиллахад шаардлагатай мэдлэг, хандлагыг тодорхойлоход чиглэгдэнэ.

8. Ур чадварын шалгалт

Ур чадварын шалгалтаар уг ажлын байр (албан тушаал)-нд тавигдах шаардлагын хүрээнд тухайн иргэний албан хэрэг хөтлөлт, компьютерийн өргөн хэрэглээний программ ашиглах болон гадаад хэлний мэдлэг зэрэг мэргэшлийн тусгай ур чадварыг шалгана. Үүнд:

• Албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомж;
• Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандарт, зааврууд;
• Монгол хэлний дүрэм;
• Компьютерийн өргөн хэрэглээний программын мэдлэг;
• Гадаад хэлний мэдлэг.
Эдгээр найман төрлийн шалгалт шалгаруулалтыг хангасан тохиолдолд тагнуулын ажилтан болох боломжтой юм.

 

 


Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.162.22) 2024 оны 03 сарын 31

Ажлын зараа хаана тавтдаг юм болоо

0  |  0
Гантогтох(66.181.161.172) 2024 оны 02 сарын 06

Сайн байна уу би мэдээлэл авах гэсэн юм үнхээр энэ талаар сайн мэддэг мэдлэгтэй ч юм уу ажилдаг хүн байн уу ? Утсаар холбогдож

0  |  0
Б Сүхбаатар(103.26.193.14) 2024 оны 02 сарын 05

элсэлт хэзээ авах вэ

1  |  1
Баатар (66.181.177.133) 2023 оны 08 сарын 28

Чи ажил мэргэжилээрээ ажиллах үед зөвхөн харанхуй чамайг тэвэрч чи асар ихээр ганцаардаж зөвхөн бүдэг сэтгэлийн гэрэлд ээ бүдчин итгэл үнэмшил эх орон оо гэх сэтгэлээр өөрийгөө тэжээж амьдрах болно. Ямар ч уралдаан буудалцаан байхгүй асар урт удаан амьдралын хэмнэлд чи уусч бас гацаж зөвхөн тушаал заавраар тэр далайд хөвөх бяцхан завиа сэлүүрдэх болно.

4  |  0
Баатар(66.181.177.133) 2024 оны 01 сарын 03

Үнэндээ ТЕГ орсон болгон тагнуулч болохгүй Солонгос, Америк киноноосоо салгаж ойлгох ёстой болов уу даа. Тэнд цэвэрлэгч, сантехникч хүртэл ажилдаг юм шдээ! Хүн бүрийн ажлийн чиг үүрэг өөр өөр. Албан тушаалаас шалтгаалан аливаа мэдээлэлийн зэрэг ажлийн байр өөр өөр газар амьдралын өөр өөр түвшинд ажилладаг тул жэймс бонд эсвэл бусад киноноос ондоо бага зэргийн уйтгартай нэг бодлын сохроор зүтгэж ажиллах ажил болов уу? Яг тагнуулч болох сонирхолтой бол тэр мэргэжил бол та нарын бодож байгаагаас эсрэг ажил мэргэжил гэж итгэ зүгээр итгэ. Цэвэр толгойны ажил.

1  |  0
Ххххххх(66.181.161.103) 2021 оны 12 сарын 27

Temjn Оноо чинь хүркү бол хохчинь ТЕГ чамаар дутаагүй

0  |  0
Temjn(202.9.47.9) 2024 оны 02 сарын 05

Uneheer chin husel ermelzelte eyshiin onoo daanch hurehku yum urguduluu bicheed ugvul avah bolvuu?

0  |  5
95073030(202.9.46.181) 2023 оны 05 сарын 23

НФ би заавал орно оо

0  |  1
Jak(202.126.89.22) 2023 оны 03 сарын 03

Medeelel avah gsn ym fb ymu dugaaraa uldeegeerei zalgaj medeelel avah gsn ym\n

1  |  6
Zochin(103.229.120.29) 2023 оны 04 сарын 30

Tsus tiim ih hamaaraltai gj u ??\n\n ondor beltgegdsen gadaad heltei bas compitrdoo sain bol bollo bish u

3  |  4
BumanAyush (192.82.71.16) 2021 оны 01 сарын 13

Goy ym baina

2  |  1
зочин(202.9.43.127) 2024 оны 03 сарын 23

Намын нөлөөний хүний хүүхэд,Тагнуулын томоохон даргын хүүхэд,танил тал,арын хаалга,гар дээр тавих мөнгөгүй бол алтан толгой,халуун зүрх,түмэн мэдлэгтэй байгаад одоо тагнуулын байгуулгад орох боломжгүй болсон доо.

9  |  2
Mgl(27.123.214.115) 2023 оны 11 сарын 24

Tagnuul bolchwol nasaara zowoh bolwuu john ajilj bgd garchich boldog yum bolwuu

2  |  7
№-№№№(139.5.219.161) 2024 оны 03 сарын 23

нэг их цус шинжээчид. үхсэн ацны наад албанд чинь Номтойбаяр мал орсон байхад бүгд л орно ш дээ мөнгөтэй бол бүр хурдан орох байлгүй. за тэгээд аав нь наад албанд чинь ажилладаг бол бүр ногоон гэрлээр гээ биз дээ хурцын хүү ч байдаг гээ биз дээ,

0  |  5
Zochin(103.57.94.117) 2018 оны 03 сарын 10

USA -d hervee etseg eh ni tyhain salbart ajillaj bsn bol tsysiig ni shinjleeed gend ni bgaa gej yzeed herev hysvel avch syrgaj beltgedeg gesen .Ternees bish dyriin hyn orvol ballah blgyi.

0  |  0
zochin(98.228.96.94) 2021 оны 07 сарын 04

1990 onoos omno 3 yeiin tuux gedeg mash chuxal zuil baij odoo bol yu ch medegdexgyi er em ch medegdexgyi bolj mini8 aav tagnuulch xun baisan ee dee yamar oor xumuus estoi uxen uxtelee am xatuu l baidag yum bilee

4  |  0
MGL(202.179.26.225) 2023 оны 03 сарын 19

3 n ue bish dor xayj 5 n ueiin medex xeregtei

2  |  1
MGL(202.179.26.225) 2018 оны 03 сарын 10

BI bodoxnee mgloo gesen setgeltei neg ix anxaaral tatxaargui xun xiideg baix gej bodjiin deer bichseneer bol azaarnii yum bish uu . Undur beltgegdsen gadnii tsustsi yum orchuul yana

0  |  0
huuhen(66.181.190.204) 2020 оны 10 сарын 15

SAIN SHALGAJ AVCH CHADAHGUI BAINA TODORHOILOLTOO ALDAAD INGEED BAINA UU TANGARAG TASALSAN NOHDUUD TENGIS KINO TEATRIIN TAGNUULIIN NUUTS GAZRIIG TATAN BUULGASAN

0  |  1
avligi(66.181.190.204) 2020 оны 10 сарын 15

HUNIIG TOVGOOR GUTAADAG BILGIIN NUD N SOHORSON HUMUUSIIG AVAHGUI BAIH ZERGEER NARIIVCHILSAN TODORHOILOLTGUI AVAAD BAIGAAM SHIG SANAGDAH YUM

1  |  0
T.Enkhdalai(27.123.214.107) 2020 оны 10 сарын 15

Bolj bn ar ovriin haalga gehguiger Avah estoi neg yumand oroh geheer ah duu bolood bh yum

1  |  0
Zochin(182.160.6.53) 2024 оны 03 сарын 23

Hen durtai ni tagnuuld ordogguimdaa. Jinhen shalgarsan humuus l tagnuul l bolno

3  |  0
Энхээ(202.70.44.116) 2024 оны 03 сарын 23

Хамгийн гол нь цус шүү...

3  |  0
зочин(202.179.26.107) 2020 оны 10 сарын 15

Гарал үүсэл , Удам Угсаа Цус нь Бүрхэг Нөхдүүдыг ийм чухал Албан тушаалд авахгүй байх хэрэгтэй,

1  |  0
Irgen(103.57.94.117) 2018 оны 03 сарын 10

Ynench shydarga deer ni tsys ni baih estoi.

0  |  0
Top