Гадаадын их, дээд сургуулийн хичээлийг эх хэл дээрээ үзэх боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 10

Coursera.org мэдээллийн сайт нь гадаадын их дээд сургуулийн хичээлүүдийг видео хэлбэрээр түмэнд түгээдэг байна. Өөрөөр хэлбэл энэхүү сайт руу хандсан хүн бүр аль ч орны алдартай том их, дээд сургуулийн хичээлийг үзэх боломжтой гэсэн үг билээ. Нэг хичээлийг 50 ам.доллар худалдаж авч үзэх бөгөөд Монгол хадмалтай видео хичээл байх юм. Coursera.org нь ашгийн төлөө бус, боловсролын өргөн хэмжээний онлайн сургалт аж. Тус сайтад физик, инженер, хүмүүнлэг, анагаах ухаан, биологи, нийгмийн шинжлэх ухаан, математик, бизнес, компьютерийн шинжлэх ухаан, дижитал маркетинг, мэдээллийн шинжлэх ухаан, сэтгүүлзүй гэх зэрэг сэдвийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай сургалтууд явагддаг байна. Мөн сургалт явагдаж байх үеэр вэбкамераар багштайгаа холбогдож зөвлөгөө авах боломжтой юм.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top