92 настай эмээ 70 настай хүүгээ хутгалж хөнөөсөн нь нотлогджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 10

Японы Эхимэ мужийн цагдаа нар 92 настай эмэгтэйг хүн амины хэрэгт буруутган баривчлаад байсан билээ. Түүнийг 70 настай хүүгээ хутгалж амийг нь хөнөөсөн хэргээр байцаасан аж.

Ээж хүү хоёр 1940-өөд оноос хойш хамт амьдарч байсан гэнэ. Харин тус мужийн цагдаа нарын хэлж буйгаар, “Аллага болсны дараа гудамжинд байрлуулсан хяналтын камерт сэжигтэн явж байсан бичлэг бий” гэжээ.

Уг хэрэг нь Муроячо хотын орон сууцны цогцолборт болжээ. 92 настай эмгэнийг Хисаюуки Окамото гэдэг аж. Мөн “Талийгаач Юүкие хутгалуулсан гэхээр ээжид нь туслах гэж цагдаа нар очсон. Гэтэл сэжигтний ард олон удаа хутгалуулсан талийгаач харагдтал тэр зугтсан. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн боловч амьсгал хураасан” гэж хэргийн газар байсан цагдаа хэлжээ. Харин Хисаюуки зугтах гэсэн оролдлогоо "Tусламж дуудах зорилготой байсан" гэж тайлбарласан байна. Ингээд түүний шүүх хурал болж, тэрбээр хүүгээ хутгалж алсан нь баримтаар нотлогдсон гэж "Fuji" суваг мэдээлжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа (122.201.25.58) 2018 оны 03 сарын 12

Одооны залуус эх эцгээ ийм байдалд л оруулж байна шүү дээ. Байранд эзэн сууна, тэтгэврийн зээлийг нь авчихна. Тэгээд дараа нэг их ухаантай хүн шиг эх эцгээ яриад байдаг. Би ойлгодоггүй юм

0  |  0
Зочин (64.119.20.95) 2018 оны 03 сарын 11

Хэнд хэрэгтэй гэж ийм юм тавьдаг байнаа.

0  |  0
Top