Нью-Йоркт жуулчны нисдэг тэрэг осолджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

  Нью-Йорк хотод өнгөрсөн шөнө жуулчдыг тээвэрлэж явсан нисдэг тэрэг осолджээ. Нисдэг тэргэнд зургаан хүн явж байсан аж. “The New York Post”-д мэдээлснээр нисдэг тэрэг далайн устай хэсэгт унасан байна.

Унасны дараа нэг хүн гарч чадсан бол үлдсэн тав нь нисдэг тэргэн дотор байгаа аж. Нисдэг тэрэг хэдхэн минутын дотор усан доор оржээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top