”Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бодол” дууныхаа 40 жилд зориулжээ

2018 оны 03 сарын 12

Монголын ард түмэнд тэр дундаа монгол эрчүүдийн дунд 40-н жилийн турш хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн Бодол” дуундаа хүндэтгэл үзүүлж, "Хурд" хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болжээ. “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийн хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлснээс хойш хэдийнээ 40-н жил болжээ.

Монголын рок попын урлагт 25-н жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн "Хурд" хамтлаг, энэ жил тохиож буй ойдоо зориулан хэд хэдэн удаагийн тоглолтыг төлөвлөсөн бөгөөд хамгийн эхний тоглолт нь өнгөрсөн 03-р сарын 08-нд эмэгтэйчүүдийн баяраар бүх сайхан бүсгүйчүүддээ зориулсан "Бүсгүй" тоглолт байсан. Тэгвэл тус хамтлагийн ээлжит тоглолт нь Цэргийн Бодол дууныхаа 40-н жилд хүндэтгэл үзүүлж, ийнхүү 03-р сарын 17-нд Улаанбаатар паласт 19:00 цагаас ганцхан удаа тоглохоор болжээ.


Тоглолтонд "Хурд" хамтлагийн үе үеийн шилдэг хит дуунууд эгшиглэх бөгөөд эрчүүдийнхээ баярт нь зориулан тоглож байгаагаараа онцлог юм. Ийнхүү “Цэргийн Бодол” дууны хүндэтгэлийн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайт болон 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой бөгөөд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99139933 дугааруудаар лавлаарай.

 



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.95) 2018 оны 03 сарын 12

Хурд үнэхээр Монголдоо Номер 1 хамтлаг , Хурдынхаа Та нар шүү, Би хэдийгээр 60 дөхөж яваа ч хаа ч явсан Хурдыгаа л сонсож Сэтгэлээ баясгаж, Уйтгар гунигаа сэргээж явдаг шүү, Тэгсэн мөртлөө Шүтээн болсон Хурдынхаа Амьд тоглолтыг ердөөсөө үзэж чадахгүй юмаа, Үлдсэн насандаа Хурдыгаа яг дэргэдээс нь нэг Үзчихвэл ч яах вээ, Болоод л явчихан

0  |  0
Top