1.3-хан сая хүн амтай, байгалийн баялаггүй Эстони улс хөгжлөөрөө Монголыг хол хаясны нууц

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

Эдүгээ эдийн засгийн өсөлтийн эрч хүч буурал Европын тийм ч олон газраас гэрэлтэхгүй байгаа билээ. Бид бүхний хамгийн хөгжилтэй улс гэж төсөөлдөг Герман, Франц, Итали зэрэг томчуудын улсын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, урьд өмнө хурааж хуримтлуулсан эд баялагтаа дулдуйдан тэрхүү цөөхөн хэдэн улсын эрч хүч гэрэл гэгээнээс нь бага ч гэсэн хүртэхийг санаархаж байгаа нь нууц биш юм.  “Хөгшин тив”-ийг эдийн засгийн өсөлтийн хурдацаараа эрчимтэй хөгжиж буй Азийн орнуудтай хөл зэрэгцүүлдэггүй юм аа гэхэд ядаж хол хоцорчихгүй байх боломжийг олгож байгаа тэр эрч хүчийг гаргаж буй цөөхөн улсын нэг нь “Балтийн далайн” гэж нэрлэгддэг улсууд дотроо хамгийн жижиг нь болох Эстони юм.

1.3-хан сая хүн амтай, ЗХУ задрах үед бусдаасаа онцгойрох зүйлгүй байсан энэ улс IT буюу интернэт технологийг хөгжүүлж эхэлснээр 20-иодхон жилийн дотор Европын старт ап компаниудын гол төв болж чаджээ. Улаанбаатар хэдхэн сарын өмнөөс л автобусны мөнгөө цахимаар төлж эхэлсэн. Тэгвэл Талинд аль 10 жилийн өмнө л нийтийн тээвэр, ресторанд хоол идсэн төлбөрөө гар утсаараа хийдэг байжээ. Ийм амжилт олоход мэдээж төрийн бодлого асар их үүрэгтэй. Эстонын төр жил бүр төсвийнхөө 1 хувийг мэдээллийн технологийн хөгжилд зориулдаг. Ингэж анхаарсныхаа хүчээр хүн амд ногдох старт ап компанийн тоогоороо Европт тэргүүлж байна.  

Дэлхийн банкнаас гаргасан тайлан, бусад статистикийг харахад Европын холбооны улсуудад аж ахуйн нэгжийн тоо огцом хорогдож, нөхцөл байдал тийм ч сайнгүй гэдгийг харуулсаар буй. Зөвхөн ОХУ-д тавьсан хоригоос болж хэдэн мянган компани хаалгаа барихад хүрсэн.  Гэтэл Эстонд байдал эсрэгээрээ өрнөж, 2014 онд 14000 аж ахуйн нэгж шинээр байгуулагджээ. Энэ нь 2008 онтой харьцуулахад даруй 40 хувиар давсан үзүүлэлт гэнэ.

Нэгэн үе манайд борооны дараах мөөг шиг олширч, хөрөнгө оруулалтыг соронздон татаж байсан офф шор банк, аж ахуйн нэгжүүд энэ улсад 2009 онд олноор байгуулагдсан бөгөөд өдгөө үүргээ гүйцэтгэж, үр дүнгээ харж эхэлж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Эстони улс Балтийн далайн улсуудаас хамгийн жижиг нь гэсэн имижээ аажмаар гээж, эдүгээ хамгийн бага татвар, төр засгийн оролцоо багатай бизнесийн орчноороо хөрөнгө оруулалтыг хөрш зэргэлдээ Литва, Латви улсаас илүү татах болжээ. Интернэт өндөр технологийн бизнест бол бүр ч хол хаях нөхцлийг бүрдүүлжээ. Эдүгээ Эстон улс энэ чиглэлээр дэлхийн стандартад хүрсэн боловсролыг олгох болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Дэлхийн газрын зураг дээр туурга тусгаар улс хэмээн анх тэмдэглэгдсэн 1991 оноос хойш тус улс шуудхан л өнөөгийн түвшиндээ хүрчихээгүй. 2008 оны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралд өртөж ДНБ нь 20 хувиар буурч байсан үе бий. Гэхдээ одоо харахад энэ уналт тэдэнд урагшлах эрч хүчийг өгчээ гэлтэй.

Дэлхий дээр хамгийн үнэтэй баялаг бол оюун ухаан билээ. Энэ утгаар авч үзвэл шилдэг боловсон хүчнээ гадагш алдсан Эстони улсыг хямралд хамгийн их хохирол амссан гэж үзэж болно. Хямралын жилүүдэд тус улсын урдаа барьдаг “алтан” толгойнууд арай дээр амьдралыг хүсэмжлэн гадагшаа одоцгоосон байдаг. Гэхдээ дээр дурьдсан хүндрэл, бэрхшээлүүд тэднийг өндөр технологийн зах зээлийн том тоглогч болоход нь садаа болж чадаагүй юм. Өдгөө энэ улсад тив, дэлхийд танигдсан 16 том аж ахуйн нэгж ажиллаж байгаагийн дотор монголчууд бидний хэдийнэ танил болсон программ хангамжуудыг үйлдвэрлэдэг нь ч байгаа юм. Өнгөрсөн жил Лондон хотноо зохион байгуулагдсан программ хангамж зохион бүтээгчдийн олон улсын шалгаруулалтын ялагч болсон ГрабЦАД программ цаашид дэлхийн хэрэглээ болох эхлэлээ хэдийнэ тавиад байна. Хөрөнгө оруулалтын “Сээдцамп” сан энэ төсөлд хөрөнгө хаяна гэдгээ энэ сард мэдэгдээд байгаа юм. Дашрамд дурьдахад, Лондоны шалгаруулалтын шувтаргын шатанд шалгарсан 20 оролцогчийн дөрөв нь эстонд хамааралтай байв. Эстоны өндөр технологийн тоглогчдоос Skype /одоо Майкрософт-ын нэг хэсэг болсон/ маргаангүй тэргүүлэгчийн нэгэнд тооцогдоно. Интернэт, телефоны үйлчилгээ эрхэлдэг тус компанийн программ хангамжийг дөрвөн эстон залуу бичсэн бөгөөд өдгөө Таллинд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж байна. Нутгийн программчин Даниэль Ваарикийн ярьж байгаагаар эдгээр залуус нутагтаа рок од шиг л хүндлэгддэг аж. Эстони нь мөн Playtech-ийн томоохон төв бөгөөд хүний сэтгэл хөөрлийг дээд зэргээр гаргаж, олны хэлдгээр “азаартуулсан” олон тоглоомыг “эх барьж” авчээ. Энэ төрлийн программ хангамжийн жинхэнэ “уурхай” гэж Эстоныг нэрлэдэг байна.

Одоогийн байдлаар амжилтад хүрэхээр тэмүүлж буй 1,3 сая “авьяас” гадуур тэнэж буй гэсэн тоо байна. Магадгүй тэдний нэлээдгүй хэсэг нь дэлхий дахинд “тэсрэлт” хийх программ, тоглоомыг аль хэдийнэ хийчихээд хөрөнгө оруулагч хайн бэдэрч яваа ч юм бил үү. Капиталист ертөнцийнхөн энэ боломжийг юу гэж алдах билээ дээ. Барууны хөрөнгө оруулагчид энд хэдийнэ суурьшаад авцгаасан. Тэдний нэг болох Аллан Мартинсон гэгч эр “Хэрвээ өндөр технологийн гоц авьяастнууд байдаггүйсэн бол хэн ч Эстоныг зүглэхгүй байсан” хэмээн өгүүлж байна. Түүнийхээр бол хүйтэн, эрс тэс уур амьсгал, ойлгомжгүй хэл нь гадныхныг үргээх шалтгаан гэнэ. Гэхдээ маш амбицлаг үүйлдвэрлэгчид бүр эхнээсээ л хил хязгаар, хол ойроос шалтгаалахгүйгээр интернэт гэгч сайхан зүйлийг ашиглан хөрөнгө оруулалт татаж, үйл ажиллагаагаа өгөжүүлсээр байгааг хэлэх нь зүйтэй.

Эстон улс ийнхүү программ хангамжийн зах зээлд хүч түрэн орж ирэхийг бусад нь хараад сууж түвдэхгүй байна. Интернэт худалдаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг Японы Ракутен корпораци Эстоны Fits.me гарааны компанийг худалдаж авсан тухай мэдээлэл гарсан. Skype-ийг Майкрософт авсан гэж дээр дурьдсан. Санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах зорилготой гарааны компани Bondora энэ оны гуравдугаар сард АНУ-ын хедж-фонд Valinor Management-ээс таван сая ам.долларын хөрөнгө оруулалт авлаа. Эстоны гарааны компаниудын амжилтын талаарх энэ мэт мэдээлэл интернэтээр дүүрэн байгаа.   

Интернэттэй л бол “Сонгож ав, тэгээд өсч дэвж” гэсэн зарыг сонжиход үнэндээ дэлхийн хаана байх нь хамаагүй болчихоод байгаа билээ. Амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа “старт-ап”-уудын ихэнх нь амьдралыг илүү хөгжилтэй амар хялбар болоход чиглэгдсэн бүтээгдэхүүнийг гаргадаг. Жишээлбэл, flirtic-ээс найзаа олж, үнтэй танилцаж болох бол sportlyzer сургалт дасгалжуулалтын шинэ арга барил, шинжлэх ухааны нээлтүүдийг гишүүддээ хүргэдэг байх аж. Хүний амьдрал мэдээллийн технологиос улам их хамааралтай болж байгаа энэ үед Эстони улс улам л баяжсаар байх нь тодорхой. Учир нь тэдний баялаг оюун ухаандаа байдаг. Баялгийн энэ “уурхай” шавхагдашгүй билээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(99.203.15.96) 2018 оны 03 сарын 14

Gehdee Estoni ur zeeld barigdsanaaraa mongoltoi adilhan, bas amia horloltooroo delhiin ehnii 5 d davhij yavaa.Erchuud n arhind dontoj, emegteichuud n gadnii erchuuliig dagaj manargah bolson hiigeed 1 saya garui hun n baruunii ornuud ruu durvesen zereg n mongoltoi yag adilhan dur zurag...

0  |  0
Зочин(208.54.80.175) 2018 оны 03 сарын 13

Оросоос салсан улсууд зарим нь хөгжөөд зарим гацаад янз бүр явж байна. Зөв салбараа хөгжүүлсэн нь бас хүмүүсийн толгой нь хөгжлийн нууц нь байхдаа. Бид нар бие биенээсээ муулж байхаар 4 эстон залуу шиг юм хийгээд дэлхийд үнэлэгдээд хөрөнгө босгох хэрэгтэй. Бид нар мундаг гэж хашгирч байхаар юм хиймээр дээ. Тэгэж чадахгүй байгаа биз дээ

0  |  0
мгл(43.242.243.107) 2024 оны 02 сарын 14

Эстон оросоос салсан учраас хөгжсөн шүү эдийн засгаа атгуулаагүй гэж өширхсөн оросууд Эстоны интернетийн сүлжээний эсрэг том хакерийн дайн дэгдээж байсан түүхтэй Гэтэл Монгол улс цахилгаан ус шатахуун гурван талхаа орост алдсан хараат бна цахилгаан ус шатахуун гуравгүй бол яаж аж үйлдвэр хөгжих юм цахилгаан ус хоёрт Монголчууд эзэн болох оролдоход орос Байгаль нуур бохирдлоо шалтгаар гацаад бна Оросын гацаасан бодлогоос болж Монгол улс тэрбум долларын алдагдал жил бүр хүлээдэг Энэ талаар ярьсан Монгол хүн хужаагийн эрлийз болж доромжлуулдаг

2  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 03 сарын 13

mongol hoghijhgui baigaa shaltgaan erdoor l zever Mongoliin tor, zaliiin argaar , yadarsan um oilgohgui hymyyst hool , tav arvan togrog ogch gardag uls tortei uls chin yaj hoghih ve dee…garsan hoinoo ajilaa meddeg hyn eroosoo baidaggui, tegeed bas bydyyleg soelgui. Mongol urd ni hezeech iim bydyyleg baigaagui dee

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 03 сарын 13

joohon hoorogdoj bichij, ynen baidal ni hyn amiinh ni ta l huvi zagaachlaad garchihsan, bas busdiin adil baruunii ornuudad booliin ajil hiideg, hulgai hiideg,,,,naad orond chin bas zalin baga ,amdral hynd geed zondoo ynen medee baidag, baruunii tv-eer yrgelj gardag, ganz interneteer bayjihgui ee,,, tolgoigoo ajilluul !!!! yneheer jinhen dyr torhiig ni medehgui ongozhon dygnej hymyysiig toorogdyyleh hereggui...

0  |  0
ххххххххххххх(165.227.22.7) 2018 оны 03 сарын 13

Монгол баялагтай учраас хөгжихгүй л дээ. Зүгээр л зараад идэж болох байхад яах гэж ажиллах юм??? Халаас нь хоосон хүмүүсийн толгой л ажиллаж гар хөдөлдөг юм шдээ. Харин Монголын баялаг 3 сая Монголчууддаа арай л ихдээд байна уу үгүй юу??? Юм л бол гадныханд зүгээр л өгөөд байх юм???

0  |  0
Mongol (202.55.191.42) 2018 оны 03 сарын 13

Baltiin 3 oron odoo jil bvr zaluuchuud ni amerik Baruund tsagaachidlj zugtaj hvn am ni jil bvr tsoorch bgaa ch dee. Evropiin holboo jil bvr ene gurban orond dotoodiin niit bvteghvnnii 20 hubi hvrtel 1-3 terbum dollariin tataas ogdogoo 2020 onoos ogohoo bolinoo gej bna.estonid dongoj 900000 orchim estoni hvmvvs 300000 orosuud bas oor vndestenii hvmvvs bii. Estonia d amidaral tiim ch sain bishee zalchuud ni baruund zugtaad l bna.

0  |  0
zochin(116.44.154.116) 2018 оны 03 сарын 13

edniid tagnuul hujaa bas baruunii gar hol elbeg metiin tarvaga bihgui uchiraas hurdan hogjson Mongol AH iin ued tagnuul gadnii gar hol urvagch luivarchinguudad 25 jil daramtluulsan yaj hogjihiin ene zeregtei tesej uldsen n ih yum MAH dangaaraa ene ulsiig avch yvsan bol Eston shig ali hediin bolshison bigaa uund barisan ch ALDAHGUI bisan daa boginohon nasaa AH iin zovlon dund ongoruulsen Mongolchuud hoorhii

0  |  0
Сугар(103.229.122.131) 2018 оны 03 сарын 13

Их хуралд суусан нэртэй 76 хулгайчийг хань хамсаатантай нь тэнгэр ниргэг

0  |  0
у(202.72.245.122) 2018 оны 03 сарын 13

Нүүдэлчид гэдэг чинь бүтээлч хүнийг бусБэрхшээл давж чадах буюу архи сайн даах, хүйтэнд даарахгүй мориноос ойчоод уйлдаггүй мэдэгдэхгүй хулгай хийдэг хүмүүсийг БААТАР гэж ойлгож хүлээн зөвшөөрдөг Учраас хөгжихгүй байсаар ,ямар ч төлөвшил шалгуургүй

0  |  0
Зочин(202.21.106.142) 2018 оны 03 сарын 13

Монгол хөгжихгүй бгаа нь дээр бгаа хулгайчууд идээд бгаад л учир нь оршино. Ямарч нууц байхгүй. Бидний бүтээснийг хуу хаман идээд , зээл авч идээд байхаар ер нь яаж ч хөгжих вэ дээ.

0  |  0
123(43.228.129.165) 2018 оны 03 сарын 13

bitgiii shaaaa. estoni barag muhuj baigaaa uls. yuuun mongol. SSSR butrahad estoni 2.5 say hun amtai baisan. Odoo garch zugtsaar baigaad 1.2 say hun amtai bolson.

0  |  0
БАГШ(103.212.117.150) 2018 оны 03 сарын 13

МАНАЙХ АФРИКИЙН УЛСУУДААС ДОР БОЛСООН

0  |  0
ч(202.72.245.122) 2018 оны 03 сарын 13

Нүүдэлчид гэдэг чинь бүтээлч хүнийг бусБэрхшээл давж чадах буюу архи сайн даах, хүйтэнд даарахгүй мориноос ойчоод уйлдаггүй мэдэгдэхгүй хулгай хийдэг хүмүүсийг БААТАР гэж ойлгож хүлээн зөвшөөрдөг Учраас хөгжихгүй байсаар Хэн нэгэний хараат болно

0  |  0
зочин(202.179.26.95) 2018 оны 03 сарын 13

энд нээг их Нууц гээд байх юу л бол, Тэдний Дарга нар нь Улс орон, Ард иргэдээ гэсэн бодлоор, аа манай Дарга нар Улс орноосоо Хулгай хийж, Ард иргэдээ Луйвардаж Авилга хээл хахууль ихээхэн хэмжээгээр авч л байвал тэдэнд бусад нь огт хамаагүй байхад Улс орон Хөгжих үү

0  |  0
7(119.40.103.186) 2018 оны 03 сарын 13

БӨӨН ӨР ЗЭЭЛ

0  |  0
Top