Цианидад хордсон гэх иргэдийн шинжилгээний хариу гараагүй байна

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн ажилтан А,Э,Л цианидад хордсон тухай мэдээлэл гарсан. Тус компани БНХАУ-ын хөрөнгө оруулалттай юм байна. Аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авчээ.

Хордсон хүмүүс өдгөө Улаанбаатар хотод  Хордлого судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Тэдний хоёр нь цианидад, нэг нь тэсэлгээний утаанд хордсон тухай яригдаж буй.. Хордлого тайлах ерөнхий эмчилгээг гурван иргэнд хийж байгаа шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна. Баянхонгорын Мэргэжлийн хяналтын хэлтсийн эх сурвалж газар дээр нь очиж шалгасан. Цианидын  уусмал алдагдаж, асгарсан зүйл байхгүй” гэдгийг хэлсэн. 2012 онд  Спэйшл-Майнз компани болон бичил уурхай эрхлэгчдийн дунд маргаан өрнөж, шуугиан дэгдээж байсан юм. Тус компанийг Баянхонгор аймагт бас нэг орд эзэмшдэг гэсэн мэдээлэл бий.

Жилд 2000 тонн цианид  орж ирдэг гэв үү

Натрийн цианидыг алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд зохих зөвшөөрлийн дагуу ашигладаг байна. Уг нь, хатуу хяналттай хэрэглэдэг гэсэн үг. Манай улсын хэмжээнд алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг Баянайраг, Бороогоулд, “Спэйшл майнз” зэрэг дөрвөн уурхайн компани цианид ашигладаг. Эдгээрээс Бороогоулд, Олон- Овоот хоёр нь үйл ажиллагаагаа зогсоосон. Үлдсэн хоёр компанийн нэгийнх  нь ажилтнууд цианидад хордсон байж болзошгүй тохиолдол гарлаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Шинэ техник, технологи нэвтрүүлж байгаа хариуцлагатай уул, уурхайг бид бүх талаар дэмжиж хамтарч ажиллана. Хууль, журам зөрчөөд байгаа аж ахуйн нэгжүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцно” гэдгээ илэрхийлсэн бөгөөд уул уурхайн компаниуд, бичил уурхай эрхлэгчдэд албан тоот хүргүүлжээ.Манай улсад жилд уул уурхайн зориулалтаар 2000  гаруй тоннн цианид орж ирдэг гэнэ. .

Натрийн цианид гэж юу вэ?

 Ингэхэд натрийн цианид гэж юу вэ. Натрийн цианид нь NaCN томъёо бүхйи органик бус нэгдэл. НЦ нь цагаан, усанд уусдаг, маш хортой давс. Түүний гол хэрэглэгч нь алтны уурхай юм. Цианидийн, металлуудтай урвалд орох өндөр эрмэлзэлтэй байдаг шинж чанар нь мөн үйлдвэрлэлд ашиглагдана. Хүчилтэй урвалд орвол, хортой хий болох циант устөрөгчийг ялгаруулна.

Натрийн цианид нь бусад цианийн давсуудтай нэгэн адилаар мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй хорнуудын нэг юм. Натрийн цианид нь амьсгалын хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж, улмаар электроны тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр исэлдүүлэх метаболизм буурч, хүчилтөрөгчийн ашиглалт багасна. Цаашид, анаэроб метаболизмийн шалтгаантай/гаралтай лактататацидозын байдалд хүрнэ. Амаар, маш бага (200–300 мг) тунг авахад л үхэлд хүргэж болно.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Иргэн [ 66.181.185.145 ]      |     3-р сарын 13 -нд, 02:16 минутанд

Хордсон хүмүүс болон ар гэр нь өөрсдөө бүх зардлаа дааж Улаанбаатар хотод ирсэн байрлах газаргүй буудлаар байрлаж байгаа шүү

Go to top of page