Трамп Ираны эсрэг хоригоо сунгалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

  Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээгээ сунгах шийдвэр гаргажээ. Энэ талаар Цагаан ордоны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Хориг нэг жилээр сунгагджээ. 2018 оны гуравдугаар сарын 15-наас эхлэн бүтэн жил үргэлжлэх аж.

Ираны Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас нь болж АНУ ийнхүү хоригоо сунгаж байгаа гэж Доналд Трамп тайлбарлажээ. Иран улс баллистик пуужин хөгжүүлж, олон улсад терроризмыг дэмжиж, хүний эрхийг зөрчиж байна гэж АНУ буруутгасан байна. Цагаан ордон өнгөрсөн нэгдүгээр сард Ираны эсрэг хоригоо өргөтгөсөн билээ. Хоригт шинээр Ираны 14 хувь хүн болон хуулийн этгээд нэмэгдээд байсан юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top