Таксинд суугаад явсан 13 настай охин сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

Сүүлийн үед бага насны охид, хүүхэд сураггүй алга болох нь ихэссэн. Өмнөх сураггүй алга бологсдын мэнд сураг гараагүй байгаа энэ үед дахин нэг охин алга болжээ. Доорх зураг дээрх охин 2018 оны 03 сарын 12 ны өдөр 12 цагт хичээлдээ явах гэж гараад одоо болтол гэртээ эргэж ирээгүй байна.


Гэрээс гарахдаа хар богино куртка, урт түрийтэй лакан гуталтай цагаан ноосон цамцтай , хар цүнхтэй гарсан аж. Охин 13 настай. Түүний сууж явсан таксины зургийг хяналтын камерт бичигдэж үлдсэн боловч одоог болтол олоогүй байгаа гэнэ. Тиймд дээрхи такси болон охиныг харсан хүн байвал 96666886, 96657887, 96667887, 98164499, 96646864 утсаар холбоо барьж, мэдээлэл өгнө үү. Алга болсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(182.160.5.2) 2018 оны 03 сарын 13

taxi bish um bish u

0  |  0
зочин(66.181.160.118) 2018 оны 03 сарын 13

Дандаа 13 настнууд гэдэг чинь нэг ёсондоо жил нь орж байна гэсэн үг л дээ, хөөрхий минь эсэн мэнд олдоосой билээ.

0  |  0
зочин(202.179.26.95) 2018 оны 03 сарын 13

сонин юмаа, данадаа 13н настангууд тухайн Алга болох үед нь эсвэл Камер нь ажиллагаагүй, ажиллаж байгаа Камерт нь бичигдсэн Такси нь олддоггүй юу ч гэмээр юм вэ дээ, Ёстой нөгөө Тайлагдашгүй нууц энэ тэр нь болж байгаа юм байлгүй дээ, Тэгээд энэ олон Үзмэрч, далдыг харагч нар байгаад байгаа мөртлөө Яагаад тусалддаггүй юм бол

0  |  0
Top