Трампыг ОХУ-тай хуйвалдаж Ерөнхийлөгч болсон гэх ул мөр олсонгүй

  АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тагнах хороо Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн штабынхныг Оростой хуйвалдсан гэх нотолгоо олоогүйгээ мэдэгджээ. Конгрессын гишүүн Майк Конуэй “Бид Трампыг Оростой, Путинтэй хуйвалдсан гэх ул мөр олсонгүй. Харин Оросын төлөөлөгч нартай хийсэн хэдэн уулзалтыг илрүүлсэн. Гэхдээ хуйвалдаан биш” гэсэн байна.

АНУ-ын Тагнуулын ерөнхий газар Оросын хакерууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нь нөлөөлсөн гэж үзэж, мөрдлөг явуулж байгаа билээ. Америкчуудын дунд Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын эрх баригчидтай нууц гэрээ байгуулж, хууль бусаар Төрийн тэргүүн болсон гэх хардлага бий.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бусад улсын сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэдэг нь утгагүй хэрэг. Америкчууд хий зүйл зохиож ярихаа болимоор юм” гэж хэлж байсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page