”Хавтгайрсан халамж”-ийн үр дагавраар ядуу иргэдийн тоо үржсээр байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

Монгол Улсад 800 мянган иргэн халамжаар амьдарч байна


Монгол Улс гурван сая хүн амтай. Тэдний гуравны нэг орчим нь буюу 800 мянган иргэн төрөөс халамж хүртэж амьдардаг гэсэн дүн мэдээ байна.  Тодруулбал,

2017 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 73.0 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63.0 мянган хүн асаргааны тэтгэмж, 67.0 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31.0 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141.0 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээг, 4.0 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг халамжийн сангаас аваад байгаа аж.

Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 3.0 мянган хүн, “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа  олгох мөнгөн  тусламжид 207.0 мянган хүн, цаатан иргэнд олгох мөнгөн тэтгэмжид 3,0 мянган хүн, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134.0 мянган хүн хамрагджээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэгчдийг хүн амын бүлгээр ангилан үзвэл тэтгэврийн насны иргэдийн 70 хувь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 87 хувь, 16-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний 63 хувь нь халамжийн хөтөлбөрт  хамрагдаж байна. Халамж хүртэгчдийн нийт тоо ийнхүү 800 мянгад хүрээд байгаа юм.

Энэ бол их тоо. Дэлхийн банкны судалгаанд ч мөн энэ тухай бичсэн байдаг. Тус банкнаас нийгмийн халамжийн хөтөлбөрийг сайжруулах зорилгоор “Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн шинжилгээ”-г хийжээ. Судалгааны дүнд Монгол Улсын нийгмийн халамжийн зарцуулалтыг харьцангуй өгөөмөр гэж дүгнэсэн бөгөөд зорилтот бүлэгтээ зөв хүрч чаддаггүй гэх дүгнэлт гарсан байдаг.  Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улсад "Хавтгайрсан халамж"-ийн тогтолцоо нэгэнт буй болж, харин үүний үр дагавраар бэлэнчлэх сэтгэлгээтэй, ядуу иргэдийн тоо улам үржсээр байна.

Халамжид зарцуулсан мөнгө ДНБ-ий  2,1 хувьтай тэнцэж байна

"Монгол Улс хүн амынхаа ихэнхид нь халамж олгодог баян улс уу" гэвэл тийм биш. Гагцхүү улс орноо бус амин хувийнхаа ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд ард түмний өмнө популист амлалт өгч, тэрхүү амлалтын болхи биелэлт нь "Хавтгайрсан халамжийн" эх үндэс болж байгаа нь үнэн билээ.

Дэлхийн нийтийн жишгээс харъя. Өдгөө дундаж орлоготой гадны улс орнууд ДНБ-ийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-нийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулж байна. Харин манайх шиг хөгжил буурай орон ДНБ-ийхээ бүхэл бүтэн 2,1 хувийг зарцуулж байна гээд бод. Ийм байхад улс орны эдийн засаг яаж эрүүл байх билээ. Иймээс ч өнөөдөр улсын төсөв өрөнд баригдаж, "өтөнд идэгдэж" дуусч байгаа юм. Баримт түшье.

 Монгол Улсын Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 22.7 их наяд төгрөг болж өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 74.4  хувьтай тэнцэж байна. Үүний 18.6 хувийг дотоод өр, 74.1 хувийг гадаад өр, 7.3 хувийг өрийн баталгаа эзэлж байгаа аж. Энэ их өрийг гурван сая хүн амдаа хуваагаад үзвэл Монгол хүн бүр 7 сая төгрөгийн өртэй болж байгаа юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.190.139) 2018 оны 03 сарын 13

Ард түмэн халамж гэхээсээ ажлын байртай болохыг л хүсдэг.Нэртэйгээр нь 3 сая хүнээ бүгдийг нь халамжинд хамруулчих.Яршиг зүгээр.

0  |  0
зочин(202.179.27.226) 2018 оны 03 сарын 13

Ард иргэд бол аль болох Ажил төрөлтөй Хангалуун амьдрахыг хүснэ шүү дээ, Төр Засагт байгаа Дарга нар харин Иргэдээ улам Ядууруулж байх л сонирхолтой байна шүү дээ, Ард иргэд үүнд огт Буруугүй,

0  |  0
hg(202.72.245.165) 2018 оны 03 сарын 13

hereggui olon turiin bus baiguullaga gj neg gainuud bnaa,ajil hiihgui gadnii zeel tuslamjaar orj irsen mungiig huvaaj idegchidiin neg, baylag buteegchded ajil olgogchdod ene butsaltgui tuslamj zeeiig ugvul uls hugjij ajilguidel buurna bizde

0  |  0
hg(202.72.245.165) 2018 оны 03 сарын 13

ajiltai orlogotoi bolgovol havtgai halamj buurna gj,mun MAN gj ard irgedee yaduu blgaj hodoodoor ni sanaliig hudaldaj avch ur dund ni uursduu bayjih bodlogo yavuulj bga, hul gar ni buten hiih ajil baisaar bhad hiihgui bga humuust halamj ugch tenegthee bolihgui bgaad l hamag gai bn,tatvar tulugchdiin bidnii mungiig ingej hooson yumand urj zarhiig eserguutsej bn

0  |  0
Б(103.26.194.155) 2018 оны 03 сарын 13

Ядуурлаас гартал нь ахиухан тэтгэмж өгчихвөл ядуурал буурна

0  |  0
Top