Бидэнд туслаач гэж малчид гуйгаагүй

УИХ-ын гишүүд, зарим аймгийн Засаг дарга нар тусламж хүссэн

Манай улсын гол салбарын нэг мал аж ахуйн  салбар энэ өвөл хүндхэн нөхцөлд байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол Улсад зудын гамшиг 2.5 жилийн давтамжтайгаар тохиолдож байна. Өнгөрсөн зун нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь гандуу байсны улмаас олон мянган малчин өрх өвс тэжээлээ бэлтгэх боломжгүй болсон.

 

2017-2018 оны өвөлжилтөөр манай улсын 15 аймгийн 80 сум цагаан зудтай, 12 аймгийн 43 сум цагаанаар зудархуу байдалтай байв. Албан ёсны мэдээлэлд ийнхүү дурджээ. Ийм байсаар атал малчид зун, намаржингаа найр, наадам хөөж хадлан, тэжээлээ бэлтгэхгүй. Өвөл болохоор биднээс тусламж гуйлаа гэсэн нь малчдыг “гомдоосон” бололтой.  Малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг гол байгууллага нь Монголын Улаанзагалмай нийгэмлэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Британийн улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр өвөлжилт хүндэрсэн аймгуудын зорилтот бүлгийн 4500 малчин өрхөд нийт 1.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн дүн мэдээ гарчээ. Улаанзагалмай нийгэмлэгт УИХ-ын нэр бүхий 17 гишүүн, 13 аймгийн Засаг дарга хандаж малчдад туслахыг хүссэн байна. Гэхдээ хандив зөвхөн сайн санааны  үндсэн дээр явахыг ёстойг Улаанзагалмай нийгэмлэгээс  онцолсон.

Малчдад туслахаас яагаад дургүйцэв

Цахим ертөнцөд малчид залхуугаасаа болж хадлангаа авдаггүй. Мах, цагаан идээгээ үнэтэй худалддаг. Өвөл болохоор тусламж хүсдэг” гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөж, зарим эцэг, эхчүүд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдээс хүчээр хандив цуглуулж байна гэсэн шүүмжлэлийг хүчтэй өрнүүллээ. Малчид хүчээр хандив авч байна гэцгээв. Энэ шүүмжлэлийн гол бай нь Монголын Улаанзагалмай нийгэмлэгээс өрнүүлсэн “Хайрцаг дүүрэн хайр” аян юм.

Тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагийн хэлснээр “Өмнөх жилүүдэд “Хайрцаг дүүрэн хайр” аяныг өрнүүлж л байсан. Өнөө жилийнх шиг шүүмжлэл, хэрүүл, маргаан гарч байгаагүй. Энэ удаагийн аяныг Нийслэлийн Боловсролын газартай хамтран  өрнүүлсэн. Эл байгууллагынхан сургуулийн захирлууд, цэцэрлэгүүдийн эрхлэгч нартаа  бүх хүүхдээс  малчдад өгөх хандивын зүйлийг заавал авах ёстой мэтээр ойлгуулсан байж” магадгүй гэж таамаглаж байгаагаа нуусангүй. Төрийн бус байгууллага, төрийн байгууллага хоёрын хамтын ажиллагаа ийнхүү хэл, ам дагуулсан бололтой. “Хайрцаг дүүрэн хайр” аянд нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 75 сургууль, 121 цэцэрлэгийн хүүхэд багачууд оролцсоноос гадна багш, ажилтан, эцэг эхчүүд сайн дураараа нэгдэн хандив тусламж өгсөн байна.

Малчдаас махыг ченжүүд авч “дамладаг”

Улаанбаатарчуудын  бухимдаад байгаа зүйл нь хүүхдүүдээс хүчээр хандив авлаа. Малчид махныхаа үнийг бууруулдаггүй биз дээ гэсэн шүүмжлэл. Яг үнэндээ Өвөрхангайн Уянга сумын малчин Хүчит шонхор зах дээр ирээд малынхаа махыг  нэг кг-ыг нь 7000 төгрөгөөр худалддаггүй л байхгүй юу. Үүнийг улаанбаатарчууд мэдэж л байгаа. Малчин, хэрэглэгч хоёрын дунд махны ченж гэж мангас бий.

Тэд малчдаас  мал, махыг нь хямдаар худалдаж аваад Улаанбаатарт үнэ нэмж  худалдана. Тэднээс бөөндөж авсан махны жижиглэнгийн худалдаачид дахиад  үнэ нэмнэ. Ингээд хэрэглэгчид үнэтэй мах  очно. Хэрэглэгч малчныг хараана. Ийм л дүр төрх  яваад байгаа. Яг үнэндээ бидэнд туслаач гэж хэлсэн  малчин байна уу. 12 аймагт малын  шүлхий өвчин гарсан. Дээр нь зудын гамшиг. Эдний дундаас  хамгийн их хожиж, хагартлаа баяжих хүмүүс нь махны ченжүүд юм. Махыг үнийн хөөрөгдөлд оруулахгүйн тулд салбарын яамны  10 компанитай гэрээ байгуулж, 12.6 мянган тонн нөөцийн мах бэлтгүүлсэн сайн мэдээ бий. Энэ хавар үхрийн махыг кг-ыг нь 5600, хонины махыг 5400, ямааны махыг 4400 төгрөгөөр худалдуулахаар төлөвлөжээ.  

Малчдад хандив гуйх нэрийдлээр улстөр хийдэг үү?

Улаанзагалмай нийгэмлэг малчдад туслах аяныг өрнүүлсэн. Энэ байгууллагатай манай томоохон хувийн хэвшлийн байгууллагад хамтарч эртнээс малчдад туслахаар аян өрнүүлж байсан. Зуд болоход нохой зоолохын үлгэрээр цас, зудтай хүндхэн өвөл болохоор малчдад туслах гэсэн сайн санаатнууд олширдог.

Аймаг, сумын нутгийн зөвлөлийнхөн хамгийн түрүүнд нэрлэгдэнэ. УИХ-ын гишүүд, УИХ-ын гишүүн, Хурлын Төлөөлөгч болохыг мөрөөдөгсдийн цуваагаар үргэлжилнэ. Зөвхөн малчдад ч бус цахим сүлжээ хөгжсөн өнөөгийн нөхцөлд хаа нэгтээ өвдсөн, зовсон хүний сургаар янз бүрийн фэйсбүүк хуудас нээгдэж, туслахыг хандив өргөхийг гуйдаг сайхан сэтгэлтнүүд борооны дараах мөөг шиг олширдог нь  энэ нийгмийн эмгэнэлт дүр төрх юм. Малчдад илгээсэн хандив, тусламж яг эзэндээ очдог уу. Хэн нэгэн дарганцарын дараагийн сонгуулийн пиар болоод өнгөрдөг үү. Хандивыг малчдад орон нутгийн удирдлагууд, улстөрд хорхойсогсод гардуулж өгөхдөө эгээ л хувиасаа өгч байгаа мэт аягладаг юм биш биз. Ийм л хардлага нийгэмд яваад байгаа юм.  Малчид бидэнд хандив өгөөч, туслаач гэж гуйгаагүй.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 32 )

Зочин [ 43.242.243.184 ]      |     3-р сарын 14 -нд, 03:15 минутанд

Үнэн гэвэл малчид хэзээч хотынхонд мах сүүгээ үнэгүй өгөхгүй. Өөрсдийнхөө өмчийг хамгаалах нь тэдний үүрэг. Ченжээс биш гар дээрээс хотноос нь авахад л хотын үнээр зардаг нь худлаа биш. Харахад балай юм шиг мөртлөө зальтай гэдэг шиг л байдаг

Боль, боль [ 103.229.121.25 ]      |     3-р сарын 14 -нд, 03:13 минутанд

Үнэгүй юм гэж байдаггүй гэдэг шиг малчдад туслах нэрийдлээр улс төр хийгээд байх юм. Тэгээд ч ямар улс төрчид хувиасаа гаргаад өгчихөж байгаа биш. Олны юмыг өөрийн юм шиг аваачиж өгөх дуртай гарууд болиосой

Bb [ 202.179.24.25 ]      |     3-р сарын 13 -нд, 23:35 минутанд

Хандив аваад л байдаг гэтэл эргээд хотынхонд хүнд байдал үүсвэл тэд мах, ноос, ноолуур, цагаан идээгээ хандивлах болов уу?!

Togoo [ 172.56.42.84 ] 3-р сарын 14 -нд, 00:16 минутанд

Buu gorid. Ene chini minii umch minii l mal.

Агар [ 103.57.93.251 ] 3-р сарын 14 -нд, 13:48 минутанд

Албан газрын ажилчдаас бас мөнгө авдаг шүү дээ.Үнэхээр авмааргүй байдаг бол тэрийгээ хүчтэй илэрхийлээчээ худлаа алгаа тосож хүртдэг байж

Зочин [ 103.229.121.87 ]      |     3-р сарын 13 -нд, 19:00 минутанд

МУЗН- н Болормоо одоо өөрийн хүсэлтээрээ болимоор юм. Ийм бөгс авгайчуудаас болж МАН нэр хүнд улам унаж байна Ганди Оюунхорол Гарамжав Болормаа Цогцэцэг Цогзолмаа Арвин гэх мэтийн тэтгэврийн авгай нараа зоригтой зайлуулаач ядахдаа.Олон жил боллоо ш тэй. Ямар хуц ухна тавьсан биш эрчүүд ч мөн адил Лүндээжанцан Улаан. ер нь одоогийн их хурлынхан ихэнх нь дээ 3-с дээш сонгогдсон бүгд зайлаач шоронд ороогүй байгаа даа

Зочин [ 103.229.121.87 ]      |     3-р сарын 13 -нд, 18:53 минутанд

Чанаргүй 1000- н малтай л бол бүгд улсын аварга болох нээ. Тэгвэл малчид хотод ТҮЦ - ажиллуулж ар гэрээ тэжээх гэж зүтгэж байгаа хүмүүс адилхан л монгол улсын иргэд улс тэдэнд орлого муу үед нь мөнгө өг л дөө

Зочин [ 103.229.121.87 ]      |     3-р сарын 13 -нд, 18:48 минутанд

Хөдөө юмны үнэ хотынхоос үнэтэй ш тэй. Хотод бол олон аймгаас ирнэ сонголт их. Ер нь хувийн малаа үхүүлнэ үү өсгөнө үү тэдний асуудал. Малын хөлийн татвар авдаг бол Малчид тэтгэвэрт 5- н жилийн өмнө гардаг малын ноос үс тушаасны урамшуулал авдаг. Гэрийн нь гадаа 2-3 н мотоцикль машинтай аварга малчид нь хүнээр малаа маллуулсан ядуу хүмүүст хэдэн мал таслаж өгсөн нэртэй зарцтай баячуудыг л өргөө цагаан гэрээр шагнаад л бүр баяжуулаад байна. Дээхнэ үед улсын аварга малчин гэдэг жилд 10- с хэтэрдэггүй байсан. Одоо болюу вэ 100 гараад л жилд үүнийг болих хэрэгтэй.

Иргэн [ 27.123.214.103 ]      |     3-р сарын 13 -нд, 16:33 минутанд

Улаан загалмайнхны л хийсэн ажил юм биздээ? Арай л даварчихсан гурил будаа 00-ийн цаас өөр юу юу ч билээ,бөөн жагсаасан эд барааны нэрс байсан даа.Н.Болормаа одоо болио,хүүхдийн нэрээр баахан л олон жил дарга суусан,хүүхдүүдэд юу хийсэн билээ?заалт -0 шүү дээ,тэгээд одоо хүүхдүүдээс тусламж гуйж ажил хийсэн дүр эсгэх хэрэггүй.Лаа шүдэнз элгэвч нэмнээ бол бололгүй л яахав,харин хоол хүнс арай хэтэрнээ.Ингэж дураараа дургисан хүмүүст арга хэмжээ авбал таарна

Album [ 139.5.216.61 ]      |     3-р сарын 13 -нд, 12:45 минутанд

Нээрээ малчид туслаач гэж гуйсан уу? Би лав мэдэхгүй юм байна. Хотоо харлуулчаад өөрсдийн буруу, эсвэл өвөлд буруу өгдөг болохоос биш хотоос тусламж ирсэнгүй гэж ярьж байхыг нь сонсоогүй л юм байна.

zochin [ 202.9.41.120 ]      |     3-р сарын 13 -нд, 09:41 минутанд

tegvel ene bolormaa tsogzolmaa hoeriin hiij bga uvaigui, bodlogogui hoshin shogiin uzegdel bh de zailuul

Zochin [ 66.181.178.221 ]      |     3-р сарын 13 -нд, 09:21 минутанд

Malchin erchuud ee! Arhi baga uu ,ajilsag bai. Malchin ehner uud ee ! Ail hesch hun muulj yavdgaa boli. Tuuni iorond haayaagaar chin ursaj baigaa goloosus avaad usand or.Tumpen savaa ugaa.Uner tanaraa arilga. Malchnii huuhduud ee! Hotodsurch baigaa nereer shoudaj arhidaj zavhairdag yavdlaa zogsoo. oorheleh ug alga.

Ваше имя [ 66.181.186.86 ]      |     3-р сарын 13 -нд, 09:16 минутанд

Малаас татвараа авья.чанаргүй мал цөөрөх болно.

Хангай Базар. [ 64.119.24.166 ]      |     3-р сарын 13 -нд, 08:57 минутанд

Шүүмжлэхээр л хужаа, эрлийз, хурлийз гээд л явчих юмаа. Хотод төрсөн бол эрлийз байхуу. Энэ 1, 2, 3-р төрөх эх нялхаст өдөр шөнөжин эрлийз төрдөг юм уу. Хотод хамаатангүй малчин л Монгол бусад нь эрлийз гэхээр Монгол хүн бна уу. 5 хошуу мал бол Монголын баталгаа. Гэсэн ч олшруулахаар эрүүлжүүл. Мөнгөө идэх биш хотынхон. Малаа өмсөх биш хөдөөнийхөн. Тусалсанд баярлаж сур. Тусалснаа бүү дөвийлгө.

хоньчин [ 150.129.141.125 ]      |     3-р сарын 13 -нд, 08:14 минутанд

УЛСААС ХҮЧЭЭР Л ЖИЛ БҮР 150 МАЛЧИНГ улсын сайн малчин болгодог. БИД ЯГ ҮНЭНДЭЭ ХҮСДЭГГҮЙ. 12 ЖИЛИЙН ДАРАА БҮХ МАЛЧИН УЛСЫН САЙН МАЛЧИН БОЛНО. Бид ийм сайн юм чинь тусламж гуйхдаа тулаагүй байна.

малчин [ 150.129.141.125 ]      |     3-р сарын 13 -нд, 08:10 минутанд

Яг үнэндээ бидэнд туслаач гэж хэлсэн малчин байна уу. ӨӨРСНӨӨ ДОЛГИНООД ХОГ ЦУГЛУУЛЖ ИРЧИХЭЭД...

мал хэл хил3 [ 202.21.103.235 ]      |     3-р сарын 13 -нд, 07:15 минутанд

ноос ноолуур арьс ширний урамшуулал авч үзээгүй малчин байна у

мал таны л өмч шдээ [ 202.21.103.235 ]      |     3-р сарын 13 -нд, 07:13 минутанд

Юм гуйдаггүй өвөлдөө сайн бэлддэг малчид байхад хажуугаар нь улсаас царай алдаад тусламж цохиод сурчихсан малчид залхуу хүмүүс бас байнаа байна,Ган зуд энэ жил л болж байгаа юм биш,Их малтай нь цөөн хэдэн мал махлаад өвс тэжээлээ авах,өвс тоосоо бэлтгэж чадаагүй нь улсаас зах зээлийн ханшаар өвс тэжээлээ зээлээр авдаг болох, Тэгээд ч малчид миньээ малын хөлийн татвартай болж улсдаа жоохон ч гэсэн дэм болооч Дандаа л авах юм ,Ноос ноолуур арьс шир гээд л хөвөрч аөгнө шдээ

zzzz [ 66.181.185.25 ]      |     3-р сарын 13 -нд, 06:45 минутанд

ene durakuud ingeji khutsdag yum , mal chini ta naryn khuwiin umch shuu dee ,

gger [ 202.179.25.241 ]      |     3-р сарын 13 -нд, 06:19 минутанд

Neg l ih uusan idsen uralduulsan baechuud..

68 [ 66.181.181.254 ]      |     3-р сарын 13 -нд, 06:12 минутанд

нийслэлийн 1000100 дугаар цэцрлэгийн хүүхэд бүрээс лаа1 боодол, шүдэнз 1 боодолыг авсан гээд бодчих.очиж очиж цэцэрлэгийн хүүхдээс шүү. Улаан загалмайн нийгэмлэг эрүүл ажиллагаа явуулж байна уу. нийслэлийн боловсролын газар дэмжсэн юм гэнэлээ.Ер нь бага насны хүүхдэд сэтгүүл шахдагийг болих хэрэгтэй . 68 цэцэрлэгээ анхаараач

zah zeel [ 182.160.32.99 ]      |     3-р сарын 13 -нд, 06:07 минутанд

zah zeel jamaaraa yavna sh dee.surguulid tegj shaardah ni buruu sh dee

zochin [ 27.123.212.134 ]      |     3-р сарын 13 -нд, 05:59 минутанд

Malin ajil hetsuu tsag nar amralt baihgui 2 narni hoorond holhiod udriig barna.Zun tsagt nair naadam heseed baih ch zav zai ch baihgui tegeed yavbal heden malaa aldaad,chono nohoid orood duusdag yam.Malchdig shulah humuus shuniin od shig olon iim tiim oid teden honi hanidval,ene ter ah duu chin ur shirend barigdlaa malaa zaraad mungiig ni yavuul.Oyutni tulbur,heden ereeni naimaachid,huuchin mashini chenj on sar hugatsaa ni duussan hunsnii buteegdehuun,namar bolhoor sadan turluud hair zarlaad irne.Malchid hamgiin undur untei buteegdehuun heregldeg etsiin hereglegch shuu.

аав [ 203.91.115.246 ]      |     3-р сарын 13 -нд, 05:54 минутанд

малчид хандив гуйгаагүй гэж бичээд байгаа юм биш үү? өглөөний гэгээнээс үүрийн бүрий болтол хөдөлмөрлөдөг хүмүүсмйг залхуу гэж хараах эрх хотын малнуудад баыхгүй, залхуу байтлаа 1000 малтай байна уу? гудамжны архичдаа устгачихаад олон юм яриарай, эсвэл хөдөөний хүн архи ууж болохгүй гэсэн хуулиа гаргачих

ээж [ 202.21.100.210 ] 3-р сарын 13 -нд, 06:43 минутанд

олон малтай /хөрөнгөтэй/ хүн архи уудаггүй, нэрдэг, ашиг олдог юм. лааз өшиглөсөн хотын гуйлагчдыг дуурайж архичин болох нь дутаа юу? хужаа мотциклийн энд хүрэхгүй амьсгаа минь хот руу хөөгдөж хохь нь болох вий дээ, хуцалгүй босч хониндоо яв

Би. [ 66.181.161.41 ] 3-р сарын 13 -нд, 07:24 минутанд

Монголд багтаж ядсан мянгатууд их байдаг биз дээ. Төвийн биднээс хандив гуйж байхаар малчид малчид даа тусалж болдоггүй юм уу? Малчид чинь ёр нь хувийнхаа л малыг маллаж байгаа биз дээ.

малчин [ 150.129.141.125 ] 3-р сарын 13 -нд, 08:12 минутанд

жил бүр 150 малчин улсын аварга болдог. энэ мэтээр 12 жилийн дараа бүх малчин улсын сайн малчин болно. ЧАДАХ ЮМ ЧИНЬ, ХЭН ТУСЛАМЖ ГУЙСАН ЮМ

zochin [ 116.44.154.116 ] 3-р сарын 13 -нд, 08:29 минутанд

ene hujaagiin komintuud bas niitlluud bidnii hoorond ymar ih YS hayj binaa bid oorsdoo Mongol setgehuigeere l bihgui bol ed na ch n malchin ol uzej bn ynz buriin niigemiin oloologch bolj jujiglej ogch bn ANHAAR

pkxny [ 203.91.118.180 ]      |     3-р сарын 13 -нд, 05:54 минутанд

малчдад туслах аяныг зүгээр л больчих, бидний тусламжгүйгээр малаа маллаад л явна малчид

ЗОЧИН [ 66.181.181.178 ]      |     3-р сарын 13 -нд, 05:46 минутанд

1000 малтай морь уяж,архи уусан залхуу малчид монголоор дүүрэн.Хангай нь маллаад өгдөг юм гэж хуцна.

Малчин [ 202.179.31.105 ]      |     3-р сарын 13 -нд, 05:45 минутанд

хаха хааяаа нэг тал үнээр нь прес өгсөнөө их юманд боджээ тэр чинь муудсан борлонгийн гац өдөрийн идэш шүүдэээ хотынхон тэнэг тэнэг гэхэд арйл дэндүү шүү

zxz [ 155.4.22.143 ]      |     3-р сарын 13 -нд, 05:38 минутанд

mal chin huviin umch bizdee yagaad hotiinhon tuslah estoi gj

уншигч [ 124.158.111.2 ]      |     3-р сарын 13 -нд, 05:36 минутанд

малчид ийм байдалтай байгаа нь өөрсөдийн нь буруу гэж боддог. тэгээд ч хотоос биднээс малчдад тусламж хэрэгтэй байна лаа шүдэнз гээд гуйгаад байхаар бүүр гутдаг шүү. бид тэдний малыг үхүүлсэн үү?

ра [ 202.179.31.105 ] 3-р сарын 13 -нд, 05:42 минутанд

үхсэн баас би малчны хүү миний аав ээж амьдралдаа хэнээс ч юу ч гуйж үзээгүй ямарч малчин хадлан дутуу бэлдэд малаа үхүүлэийг бодпохгүй ёадах чинээгээрээ бэлдээд хөтуу өвөл яаж ч чадахгүй зутардаг тэглээ гээд хэнээс ч юуч гуйдаггүй юм шүү

ЗОЧИН [ 124.158.95.14 ]      |     3-р сарын 13 -нд, 05:35 минутанд

МАЛЧИД ХАНДИВ ГУЙГААГҮЙ ГЭЧИХЭЭД Л СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭЭС МӨНГӨ, БУДАА, ГУРИЛ АВААД БАЙХ ЮМ. НААД ХҮҮХДҮҮД ЧИНЬ ЦАЛИНТАЙ ЮУ? МАЛЧИДААС ЮМ АВААГҮЙ ДЭЭ?

gab [ 182.160.32.99 ] 3-р сарын 13 -нд, 06:09 минутанд

zov sh dee

сүхээ [ 203.91.112.198 ]      |     3-р сарын 13 -нд, 05:33 минутанд

музн гэж сонин газар байна сургууль цэцэрлэгээр явж хандив гуйж байгаа нь хүүхдүүдэд дарамт болж байгаа мал хэний өмч вэ хийтийнх юмуу хувь хүнийх юм уу тэнд нэг нөхөрийн мал хорогдход энд идэх хоолоо яая гэж арай ядан хичээл сургууль явж байгаа хүүхдүүдийг багш нараар нь дарамтлууж хандив тусламж авч байгаа нь зүйд нийцэхгүй энэ байгууллагад шалгалт хийх хэрэгтэй гадаад дотоодоос өгч байгаа өч төчнөөн хандив тусламж хаагуур яаж ядагийг

9999999999 [ 43.228.130.236 ]      |     3-р сарын 13 -нд, 05:25 минутанд

Мал махны үнэ тэнгэрт гарчихсан . Малчид гэж . . . залхуу нь үнэн шдээ.

ангууч [ 202.179.31.105 ] 3-р сарын 13 -нд, 05:42 минутанд

түй май муу хужаа минь хамгийн ажлсаг хүмүүс малчид шүү

7777777 [ 202.55.191.205 ]      |     3-р сарын 13 -нд, 04:21 минутанд

Ер нь зуны дэлгэр цагт олон удаа морь уралдуулж, олон баяр хийдэг явдлыг зогсоох хэрэгтэй ... Ганцхан улсынхаа баяраар нэг сайн баярлаад тэгээд л өвлийн бэлтгэл,хадлан тэжээлийн ажилдаа орох хэрэгтэй шүү дээ...ЭНЭ ОЛОН МОРИН СПОРТЫН ХОЛБООДЫГ ТАТАН БУУЛГАЖ ОРОНД НЬ МАЛЫН ТЭЖЭЭЛ,ӨВС ХАДДАГ ХОЛБООД БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ...МОНГОЛЧУУД АА АЖИЛАА САЙН ХИЙЦГЭЭЕ....

Монгол хүн [ 202.179.31.105 ] 3-р сарын 13 -нд, 05:44 минутанд

манайх энэ жил 15 тонн хадлан бэлдсэнч олон маоллаа үхүүлсэн хэнээс юуч гуйгаагүй хотын муусайн эрлийтззүд бөгсөө малт новшнуудаа

амар [ 183.177.101.162 ] 3-р сарын 13 -нд, 07:18 минутанд

1 багт зуны 3 сар үсрээд 3 наадам болно. хотынхон харин сард хэд билээ

999 [ 202.9.41.226 ] 3-р сарын 13 -нд, 09:18 минутанд

Зочин

Marlboro [ 202.21.120.226 ] 3-р сарын 13 -нд, 10:46 минутанд

Яг хөдөө очоод малчнаас нь авах гэхэд хотоос үнэтэй дуугарч байсан шүү.

очироо [ 27.123.214.109 ]      |     3-р сарын 13 -нд, 03:52 минутанд

Тэр тусламжийн бараа чинь малчдын гар дээр очихгүй. Сумын төв ороод алга болно. Цалинтай малчид хуваагаад авчихдаг. Өгвөл цавчаад талыг нь өгнө

Go to top of page