2017 онд 271 хүүхэд эрүүлжүүлэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

Манай улсад архины үйлдвэрийн тоо багассан үйлдвэрлэсэн архины хэмжээ нэмэгдсэн судалгаа гарчээ. Жилд нэг хүнд 9.5 литр архи ногдож байгаа үзүүлэлтээрээ ОХУ-ын дараа хоёрдугаарт бичигдсэн байна. 2017 онд  архи согтууруулах ундаа хэрэглэсэн  86561 иргэн, 271 хүүхэд эрүүлжүүлэгдсэн байна.  Жилд дунджаар 450 хүнийг архины албадан эмчилгээнд хамруулдаг бол Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 1000 давсан хүн эмчлүүлдэг. Өнгөрсөн жил архины хордлогоор 356 хүн амь насаа алджээ. Архидан согтуурсаны улмаас иргэдэд 400 сая гаруй төгрөгийн хохирол учирсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(66.181.164.229) 2018 оны 03 сарын 14

1 хүн жилд 9.5л буюу 18 шил архи, сард 1 хүн 1.5 шил архи болох нь. Энэ тоо үнэн үү. Үнэн бол бид архин хоолтон болсон бишүү

0  |  0
Top