Монголд буй “Гэр бүлийн мөрдлөгийн газар” захиалгадаа дарагджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

Гэр бүл гэдэг хамгийн чухал, хамгийн нандин харилцаа байх ёстой. Тиймээс хүн бүр гэр бүлээ аз жаргалтай, бат бөх байлгахыг эрмэлздэг. Гэвч сүүлийн үед Монгол хосуудын дунд гэр бүл салалт зонхилж байгаа гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. 2017 оны байдлаар  өдөрт 10 хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгаа гарчээ. Гэр бүл цуцлалтын тоо жилд дунджаар 269-өөр нэмэгдэж байгаа аж. Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Үүнд, соёлын ялгаа, харь орны хүнтэй гэрлэсэн, хоёр өөр гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй байдал, гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй, санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа, шилжилт хөдөлгөөн, архидалт, муу зуршил, гэр бүлээс гадуурх харилцаа, хууралт, хүчирхийлэл, дарамт шахалт ордог байна.

Григорий Кулагин: Эмэгтэйчүүд илүү буулт хийдэг

Гэвч эдгээр шалтгаан дундаас хамгийн их зонхилох нь хууран мэхлэлт аж.   Хэн нэг нь байнга хуураад байвал мэдээж гэр бүл сална. Гэхдээ хэрэв мэдэхгүй бол амар тайван амьдрал үргэлжилнэ. Гэвч хууран мэхлэлт бүр хэзээ нэгэн цагт илэрдэг. Үүнд туслах мөрдөгчид ч гэж байдаг байна. Гэр бүлийн мөрдлөг хийдэг газрууд улс орон бүрт байдаг аж. Тухайлбал, бидний хамгийн сайн мэдэх ОХУ-д гэр бүлийн мөрдлөг хийдэг газрууд цэцэглэн хөгжөөд байгаа. Ганцхан жишээ дурдахад л хууран мэхлэлтийг илчилж буй “Брачное чтиво” нэвтрүүлэг юм. “Брачное чтиво” нэвтрүүлэг нь 2008 оноос Оросын DTV сувгаар гарч эхэлсэн бөгөөд гэр бүлээс гадуурх завхайрлыг илчилдэг. Тус нэвтрүүлэгт эхнэр юмуу нөхрөө үнэнч эсэхийг шалгахын хүссэн нэгэн мөрдөгч нарт ханддаг. Улмаар мөрдөгч нар бүрэн тоноглогдсон техник хэрэгсэлтэйгээр ажилдаа орж нууцалж байсан бүхий л нууцыг нь ил гаргаад ирдэг.  Тус нэвтрүүлгийн мөрдөгч Григорий Кулагин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидний нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулдаг. Зарим хүн бидний нэвтрүүлгийг садар самууныг сурталчилж, ёс суртахууныг уландаа гишгэсэн гэдэг. Гэвч бид хүмүүст үнэнийг мэдэхэд тусалдаг. Үнэнийг илрүүлэхэд цаг хугацаа шаардана. Бидэнтэй адил мөрдлөг хийдэг газрууд улс орон бүрт бий.  Бид үйлчлүүлэгчдийг хайх шаардлага байдаггүй. Өөрсдөө л хүрээд ирдэг. Мөн манай цахим шууданд маш олон хүмүүс ханддаг. Манайд хандаж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тоо тэнцүү байдаг. Олон удаагийн мөрдлөгөөс ажиглахад хосуудын харилцаанд эмэгтэйчvvд нь илүү буулт хийх хандлагатай нь ажиглагдсан.  Мөрдөгчийн ажил маш хүнд. Бид аль болох ажилдаа сэтгэл хөдлөлөөр хандахгүйг хичээдэг. Хосуудад хандаж хэлэхэд бие биедээ баяр баясгалан өг” хэмээсэн юм.

ОХУ-тай адилхан барууны ихэнх оронд ч гэсэн гэр бүлийн мөрдлөг хийдэг байгууллага болон хувийн мөрдөгч нар байдаг аж. Мөн чамгүй өндөр хөлстэй гэсэн мэдээлэл байгаа юм. Харин Япон улсад хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг учир гэр бүлийн мөрдөгч нарыг төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй гэнэ.

Тэгвэл Монголд ч гэсэн захиалгаар гэр бүлийн болон хосын мөрдлөг хийдэг газар хэдийнэ бий болжээ. Энэ тухай зарууд интернэт орчинд утасны дугаартайгаа харагдана. Тус утасны дугаараар лавлахад “тус мөрдлөгийн товчоонд мэргэжлийн хамт олон ажилладаг. Ихэнхдээ цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан туршлагатай хүмүүс гэсэн юм. Тус мөрдлөгийн газар үйлчлүүлэгчдээ хайх шаардлага гардаггүй бөгөөд хангалттай захиалгад дарагддаг” гэх мэдээллийг өгсөн юм. Манайх шиг цөөхөн хүнтэй улсад энэ төрлийн мөрдлөгийн товчоо захиалгадаа дарагдаж байна гэдэг хачирхалтай.  Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hen negen(203.91.115.43) 2018 оны 03 сарын 16

Heregtei shtee shar semjilcheed hvvhen ergvvleed yawj bgaa mungutei bayan uwuu nariig door ni orj hewtej bgaa mungu harsan gichvvdtei ni hamt bulai bolgoh heregtei

0  |  0
ariunaa(66.181.177.50) 2018 оны 03 сарын 14

bi ch bas demjij bna ene companiig

0  |  0
зочин(202.9.40.5) 2018 оны 03 сарын 14

харин ч үнэнийг мэдэхэд нь туслаж байна. Анхнаасаа хуурах бол яахж гэж гэр бүл болдын. Ганц биеэрээ байсан дээр. Хуурахаа мэдсэн бол яах гэж суудын. Энэ байгууллага дэмжиж байна. Үнэнийг мэдэхэд туслаж буйд.

0  |  0
zev(27.123.212.137) 2018 оны 03 сарын 14

Hunleg enerengui niigmiin irgeded murduh shaardlaga garahgui biz.

0  |  0
ner(103.57.95.70) 2018 оны 03 сарын 14

YAMARCH ER HUN GOE EMEGTEIG HUSDEG EMEGTEI HUN CH ADIL

0  |  0
Лжо(103.212.116.85) 2018 оны 03 сарын 14

ЦУС ГАРАХ НЬ ДЭЭ. МАНАЙХАН Ч АЙМААР БАНЗАЛ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. МӨРӨӨРӨӨ АМАР ЖИМЭР АМЬДРАХ ЮМСАН ДАА

0  |  0
saraa(64.119.17.72) 2021 оны 01 сарын 15

goe ym bn haanaa handah be

1  |  0
Zocin(66.181.189.88) 2018 оны 03 сарын 13

Hvniig murduj tagnadag tsagdaa tagnuul abilgatai temtseh gazar huuliiin hvreend shvvhiin zubshuurluur tdrhoi hyazgaartaigaar hiideg zviliig heseg hvmvvs hiij bn gdg huuli zurchsun zvil bish vv

0  |  0
Болд(27.123.212.132) 2018 оны 03 сарын 13

Ингэснээр гэр бүл салалт л улам нэмэгдэнэ. .энэ новшнууд ч яахав авдагаа аваад л дуусна. Монголчуудад яг таарсан ажил

0  |  0
zochin(202.9.40.5) 2018 оны 03 сарын 13

Yst holioj ogohnee muusain uih iin gishuud budaa bolj hohino

0  |  0
ок(103.9.90.98) 2018 оны 03 сарын 13

ийм цөөхөн хүн амтай улс оронд огт хэрэггүй зүйл тэр илчлэгдсэн хүмүүс хаана амьдрах вэ бүх хүн мэддэг болно эсрэгээрээ нийгэмд сөрөг үзэгдлүүд ихээр гарах болно гэж бодож байна

0  |  0
зочин(202.9.40.5) 2018 оны 03 сарын 13

болж ёстой аятайхан мэдээ байна.

0  |  0
Зочин(203.91.115.38) 2018 оны 03 сарын 13

Монголчууд мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон цаг. Мөнгө олж л байвал хүний хошного долоогоод хэвтэж байж чадах хүмүүс олширсон. Тэдний нэг хэсэг бол эдгээр хүмүүс. Эд нэр бол хүн биш АДГУУСНУУД!!!.

0  |  0
зочин(202.9.40.5) 2018 оны 03 сарын 13

хэр зэрэг сайн мөрдөх бол доо. Мөнгө угаах арга уу

0  |  0
Top