Сэрэмжлүүлэг: Хүүхэд дэргэд чинь тоглож байгаа бол хараа бүү салга, томчуудаа

2018 оны 03 сарын 13

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүйн улмаас тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн бяцхан хүү гэмтэл, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай, 1 нас 6 сартай, эрэгтэй Т нь энэ сарын 11-ний өдөр гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж түлэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин боолт хийлгээд гэрээр эмчлүүлж байжээ. Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Бяанзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ нас барсан аж. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч, тухайн цаг мөчид балчир хүүхдийг харж хандаж байсан хэн нэгний хайнга, анзааргагүй, хариуцлагагүй үйлдлээс болж хорвоо дэлхийтэй дөнгөж танилцаж явсан бяцхан зүрхнүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Бяцхан хүү, охиноо хайхралгүй орхисон хором бүхэнд тэд эрсдэлтэй нүүр тулж буйг санан анхаарлаар битгий дутаа. Хүүхэд дэргэд чинь тоглож байгаа бол хараа бүү салга, томчуудаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eh(64.119.19.182) 2018 оны 03 сарын 13

Huuhdee haihramjgui baidlaas alj bgaa etseg ehchuuded hariutslaga tootsooche. Shorond suulga. Ter togoog hileer oruulahaa bolioche.

0  |  0
Боль(66.181.181.192) 2018 оны 03 сарын 13

Гайтай тогоогоор хичнээн хүүхэд алах нь вэ. Хог дээр хаяач

0  |  0
Top