Бээжин агаарын бохирдлоосоо болж түгшүүр зарлажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

Энэ оны нэгдүгээр сарын эхээр Бээжин хотын Байгаль орчин хамгаалах товчоо мэдээлэл хийхдээ “Бээжингийн агаарын чанар илэрхий сайжирч, 2017 онд   Бээжингийн агаарын нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5-ын жилийн дундаж хэмжээ нэг шоо метрт 58 микро грамм байсан нь 2016 оныхоос 20 хувиар багассан” гэж байсан юм.  

Бээжингийн Байгаль орчин хамгаалах   хяналт шинжилгээний төвийн дэд дарга Лю Баосянь “2017 онд Бээжин хотын агаарын   нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5 өмнөх оныхоос илэрхий буурч, нэг шоо   метрт 58 микро грамм хүртэл багасав. Энэ нь улсын агаар мандлын бохирдлоос сэргийлэн засах үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан үүрэг зорилтод хүрч чадсан” хэмээн танилцуулж байсан.

Тэгвэл Бээжинд агаарын бохирдлоос болж түгшүүрийн улбар шар түвшинг зарласан байна. Улмаар салют буудах, гудманд ил задгай гал дээр хоол хийх зэргийг тодорхой хугацаагаар хоригложээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.117.222) 2018 оны 03 сарын 15

Бээжин хатуу дэг журамтай юм чинь удахгүй утаагаа арилгачих байхөө.Манайх шиг ямар ч эзэнгүй юм биш эзэнтэй улс байхгүй юу

0  |  0
утаа(202.70.33.242) 2018 оны 03 сарын 13

Бээжин бидэнд ямар хамаа байна бөндгөрөө ажиллуулаач малаа

0  |  0
Top