Ногоон бүсэд мал байлгавал 200 мянган төгрөгөөр торгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс буюу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий өрхүүдийг гаргах ажлын хэсгийг тус дүүргийн Засаг даргын 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн А/148 дугаар захирамжаар байгуулж, Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулжээ. Чингэлтэй дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороонд мал бүхий 47 өрх байдаг ажээ. Ирэх тавдугаар сарын 01-ний өдөр гэхэд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байгаа мал бүхий иргэд заагдсан хугацаанд гарахгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 мянга  хүртэл төгрөгөөр торгох, албадан гаргах ажлыг зохион байгуулахыг анхааруулжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top