Ангела Меркель Хятадын эдийн засгийн аюулын талаар анхааруулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

Ангела Меркель Хятадын эдийн засгийн аюулын тухайд анхаарал хандуулж эхэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ "Хятадууд аливаа улсын амжилттай яваа стратегийн салбар руу нь хөрөнгө оруулах, хувьцааг нь худалдаж авах асуудал түгшүүр зарлах хэмжээнд хүрээд байна" гэжээ. Ерөнхийлөгчийн хорооны бусад орнууд хүртэл энэ тухайд сэрэмжилж байгаа аж.

Ангела Меркель Македонд очих үед ерөнхий сайд  нь Хятадуудаар зам тавиулах гэж байгаа тухай хэлээд зэмлүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Мөн Францаас Европарламентад суугаа нэгэн депутат Хятадын талаар хязгаар тавих хуулийн төсөл бэлдэж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ.Португалийн эрчим хүчний ганц монополь компанийг нь БНХАУ худалдаж авсан байна. Энэхүү байдалд Португаличууд дургүй байгаа боловч ямарч нэмэргүй юм.

 

БНХАУ Африк, Европд их хэмжээний мөнгө зээлүүлсэн гэх мэдээлэл байгаа. Мөн хар тивд түүхэндээ анх удаа цэргийн баазаа байгуулсан улс бол Хятад юм. Судлаачид Хятадын дэлхийн дахинд нөлөөлөх нөлөө ойрын 50 жил эрчимтэй үргэлжилнэ гэж үзээд буй.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top