Хүүхэддээ мөнгөний үнэ цэнийг ингэж ойлгуулаарай

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 14

Хүүхдээ үнэ цэнийг мэддэг, ойлгож ухаардаг хүн болохыг хүсдэггүй эцэг, эх гэж хаана ч байдаггүй нь ойлгомжтой. Гэхдээ хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулж ухааруулна гэдэг тийм ч амар асуудал биш. Мэдээж, эрхэм уншигч та ч гэсэн үр хүүхдээ мөнгөний үнэ цэнийг ойлгодог зөв хүн болж хүмүүжээсэй хэмээн бодож буй. Тиймээс бага ч болов тус болохсон гэсэн үүднээс дараах зөвлөмжүүдийг өгч байна.

Хүүхэддээ талх, мах, гурил будаа зэргийг мөнгө төлж авдаг гэдгийг ойлгуул.

Нэг их гүнзгий ойлгуулах хэрэггүй. Өдөр тутам болж байгаа үйл явдлыг л хэлж өг.

Хүүхэддээ ээж аав нь хаана ямар ажил хийдэг болон хэдэн төгрөгийн цалин хөлс авдгаа заавал хэлж өгөөрэй.

Хүүхдэд мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх гэж байгаа нь энэ гээд хүчээр тулгах хэрэггүй. Залхааж мэднэ.

Хамгийн гол нь өдөр тутмын үйл явдал дунд хүүхэддээ мөнгөний үнэ цэнийг тайлбарлаж өгвөл илүү сайн.

Бага насны хүүхдэд мөнгөн дэвсгэртийн тоог зааж хэлж өгч байвал амархан тогтоож авна.

Чиний дуртай тийм чихрийг авахад тэдэн төгрөг төл, гэх мэтээр ойлгуулбал илүү ач тустай.

Хүүхдийг мөнгөтэй харьцуулж сургахдаа нэг далайлтаар бүгдийг мэдүүлэх гэж хүчлэх хэрэггүй.

Сургуулийн насны хүүхдэд тодорхой хэмжээний халаасны мөнгө өгч бай.

Хичээлээсээ ирэхэд нь "Өнөөдөр халаасны мөнгөө юунд зарцуулав?" хэмээн асууж шалгаах хэрэггүй.

Хэрэв танай хүүхэд мөнгөө чихэр жимсэнд үрчихдэг бол түүнтэй дотночилон ярилцаж яагаад ингэснийг нь асуу.

Хүүхэд чинь мөнгөө хадгалахыг хүсэж байвал хайрцаг сав юм уу цүнх өгөөрэй.

Өсвөр насны хүүхэддээ цалин мөнгөний учир утгыг тайлбарлаж өг.

Би чамд дахиж хэзээ ч мөнгө өгөхгүй гэх мэтээр загнаж огт болохгүй.

Мөнгөө үрэхээс гадна мөнгөнд хандах зөв хандлага гэж байдгийг заавал ойлгуул.

Хүүхдээ багаас нь мөнгөө үнгэж үрчийлгэхгүйгээр түрийвчинд хадгалдаг болгож сургаарай.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top