Казах ахан дүүсээсээ хүлцэл өчье

2018 оны 03 сарын 14

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Zindaa.mn” сайтад “Ц.Элбэгдоржийн цор ганц гавьяа”,  “Монгол Казах хоёр хагарах учиргүй” нэртэй мэдээллүүд нийтлэгдсэн. Энэхүү мэдээллүүд нь түүхийг гуйвуулсан, Монгол Улсын үндэстэн ястны томоохон төлөөлөл болсон Казахын ард түмнийг ёс зүйгүй байдлаар доромжилсон өнгө аястай, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг илтэд зөрчсөн байх тул уг нийтлэлийг бичсэн сэтгүүлчийг ажлаас чөлөөлж, хариуцсан редакторт хариуцлага тооцсон болохыг мэдэгдэж байна.

Манай сайтын редакци нь Монгол Улсынхаа иргэн бүрийн мэдэх эрхийг хангаж, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг дээдлэн ажиллахыг эрхэм болгодог. Гэвч тодорхой хувь сэтгүүлчийн зүгээс алдаа гаргаж ийм зүйл нийтэлсэнд Казах ахан дүүсээсээ гүнээ хүлцэл өчье.

Дашрамд дурдахад манай сайтад нийтлэгдсэн энэхүү мэдээ мэдээлэл нь ямар нэгэн захиалгат зүйл биш бөгөөд хувь сэтгүүлчийн өөрийн үзэл бодол, байр суурь байсныг мэдэгдэж байна. Бид цаашид энэ мэт алдаа гаргахгүй ажиллахад онцгой анхаарах болно.

"ZINDAA.MN" САЙТЫН ЗАХИРГАА, ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Top