АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга огцорлоо

  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон албан тушаалаасаа огцорсон байна. Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн департаментын шинэ тэргүүнээр Тагнуулын төв газрын дарга Майк Помпеог томилжээ. Харин Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор Хезер Науэртийг томилсон талаар Цагаан ордоны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Х.Науэрт өмнө нь АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч байсан билээ. Рэкс Тиллерсоны орлогч Стив Голдстейн нь өчигдөр ажлаасаа халагджээ. Түүнийг Рэкс Тиллерсонтой хамт явсан шалтгааныг Төрийн нарийн бичгийгээ огцрох талаар ярьснаасаа болсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа аж.

Тэгвэл Мексикийн Гадаад хэргийн яамнаас Р.Тиллерсоныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байхаа больсонд харамсч байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд хийсэн ажилд нь талархал илэрхийлжээ. Мексикийн талаас шинэ Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Майк Помпеод амжилт хүссэн байна.

Рэкс Тиллерсон Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаасаа яагаад огцорсон шалтгаан нь тодорхойгүй байгаа аж. Трампын засаг захиргаанаас том албан тушаалтнууд олноороо огцорч байгаа юм. Р.Тиллерсоны хувьд Ерөнхийлөгч Доналд Трамптай үзэл бодлын хувьд таардаггүйгээс болж албан тушаалаа орхисон байж болох. Трамп өнгөрсөн намар түүний ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page