Си Зиньпин насаараа дарга байх эрхээ олж авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 14

Хятад улс үндсэн хуулиа өөрчлөх гэж буй талаар өмнө нь мэдээлэлж байсан билээ. Тодруулбал, парламентын хуралдаанаар  улсын дарга, орлогч дарга нарыг хоёроос илүү удаа сонгохгүй гэсэн үндсэн хуулийн заалтаа өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Хятадын парламентын хуралдаан энэ сарын 5-20-ныг хүртэл үргэлжлэх аж.

Тэгвэл үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна. Хуралд суусан гурван мянган хүнээс хоёр нь эсэргүүцэж, гурав нь түтгэлзжээ. Гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай “Си Зиньпин Дэн Сяопины олон жил мөрдөгдөж ирсэн тогтолцоог өөрчилж чадлаа. Ийнхүү  Си Зиньпин  насаараа дарга болох эрхээ олж авлаа” гэх мэт мэдээлэл гарсан байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп  хэлэхдээ “Гайхалтай Си Зиньпин одоо бүх насаараа ерөнхийлөгч байх нь” гэсэн юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаглал(112.72.11.118) 2018 оны 03 сарын 14

Баттулгыг би дэмжиж байна

0  |  0
Засаглал(112.72.11.118) 2018 оны 03 сарын 14

Баттулгыг би дэмжиж байна

0  |  0
Эх орон(112.72.11.118) 2018 оны 03 сарын 14

Бидэнд одоо эх орноо гэсэн нэг л хүчтэй хүн хэрэгтэй. Үнэндээ Монголоо гээд амь насаа ч хайрлахгүй ганц хүн олдох болов уу?

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 03 сарын 14

Улс орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй Ю. Цэдэнбал дарга шиг, Си Зиньпин шиг мундаг хүн манайд одоо нэг гардаг болоосой. Тэгвэл бурхан шиг толгой дээрээ шүтэх юмсан.

0  |  0
Top