Афганистан дахь цэргүүд рүү халдах гэж байсан эрд 45 жилийн ял оноожээ

  АНУ-ын шүүх Муханад Махмуд Аль-Фарек гэх иргэндээ 45 жилийн хорих ял оноожээ. Түүнийг террорист бүлэглэл “Аль-Каида”-г дэмжсэн, Афганистан дахь АНУ-ын цэргүүдийн эсрэг террорист халдлага үйлдэхээр бэлдэж байсан гэж буруутгасан талаар Америкийн Хуульзүйн яамнаас мэдээлжээ. 32 настай Муханад Махмуд Аль-Фарек нь Хюстон хотын иргэн гэнэ. Тэрбээр террорист ажиллагаагаа долоон жилийн турш бэлтгэжээ. “Аль-Каида”-тай ойр байхаар 2007 онд Пакистанд очсон түүнийг нийт есөн зүйл ангиар буруутгасан байна.

АНУ-ын шүүх түүнчлэн Нью-Йорк болон Нью-Жерси хотод халдлага үйлдсэн Ахмад Рахимидад бүх насаар нь хорих ял оноожээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page