Стивен Хокинг таалал төгсчээ

  Британийн онолын физикч, нэрт эрдэмтэн Стивен Хокинг 76 насандаа таалал төгсчээ. Тэрээр өчигдөр нас барсан талаар гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна. С.Хокинг 1942 оны нэгдүгээр сарын 8-нд Оксфордод төржээ. Тэрээр амьд ахуйдаа шинжлэх ухааны олон алдартай ном бичиж, бүтээлүүдээрээ дэлхийд алдаршсан эрдэмтэн болсон юм.

Стивен Хокинг нь хар нүхийг судалсан эрдэмтэн. Түүний бас нэгэн алдартай бүтээл болох “Цаг хугацааны товч түүх” нь олны анхаарлыг маш ихээр татсан билээ.

Тэрээр мэдрэл-булчингийн дистрофи өвчнөөр шаналж, бүх бие нь мэдээгүй болсон ч олон жил судалгаа шинжилгээгээ хийсэн юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page