Н.Мандахбаяр: Итгэлд тулгуурлан онлайнаар зээл олгоно

Шинийг санаачилж, шинээр ажил эхлүүлнэ гэдэг амаргүй. Ялангуяа шинэ бизнесийн гараа гэдэг эр зориг хийгээд эрэл хайгуулыг хамгийн ихээр шаарддаг. Өөрсдийн хүсэл зорилгын үүднээс хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нэмэр болохоор санаа шулуудан Optimal investment компанийг үүсгэн байгуулагчдын нэг  Н.Мандахбаяртай  ярилцлаа.

-Танай компани хэдэн онд байгуулагдсан юм бэ?

-Манай компани 2016 оны дөрөвдүгээр сарын 04-нд байгуулагдсан. Анх хоёулаа нийлж санаачлаад, зорилго зорилтоо тодорхой болгон ажлаа эхлүүлсэн дээ.

- Хэтийн зорилгынхоо талаар дэлгэрүүлбэл?

-Ерөөсөө нэрээс нь тодорхой харагдаж байгаа. Optimal investment гэдэг нэр маань Оновчтой хөрөнгө оруулалт гэсэн утгатай. Одоогоор манайх нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаад байна. Үйл ажиллагааны хувьд маш амжилттай үргэлжилж байгаа. Манай компанийн хэтийн зорилго буюу алсын хараа бол хөрөнгө оруулалтыг цогцоор шийдсэн үндэсний тэргүүний корпорац болсон байна. Мөн бид мэргэшсэн бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт , Зээлийн шинэлэг бүтээгдэхүүнийг гаргаж байна.  Онцлох бүтээгдэхүүний гэвэл “Итгэлийн зээл” юм. Учир нь аливаа бизнес болоод амьдралд ч тэр Итгэл гэдэг хамгийн чухал. Ялангуяа бизнест ИТГЭЛ гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйл байдаг учраас Итгэл гэдэг үгийг сонгоод ИТГЭЛИЙН ЗЭЭЛ гэдэг үйлчилгээг үзүүлж байна.


-Итгэлийн зээл гэдэг маань чухам юу юм бэ?

-Бага дунд орлоготой жижиг компани үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөд, санхүүгийн шинжилгээ явуулж, үйл ажиллагааных нь цаашдын боломжийг судлаад ИТГЭЛЭЭР зээл гаргаж өгч байгаа юм. 100 сая төгрөг хүртэлх зээлийг олгож байгаа юм л даа.

-Энэ хугацаанд хэчнээн харилцагчтай холбоо тогтоож, зээл олгосон бол?

-Одоогийн байдлаар ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-ийг 50 орчим хүнд олгоод байна. Өмнө нь санхүүгийн зах зээл дээр хамтарч ажиллаж байсан хүмүүс маань манайд хандаж өөрийн хэрэгтэй санхүүжилтээ аваад харилцан ашигтайгаар ажиллаж байгаа юм.

-ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-ээс өөр шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаа гэж дуулсан. Тэр үйлчилгээнийхээ талаар танилцуулаач?

-Манай дараагийн шинэлэг үйлчилгээ бол ОНЛАЙН ЗЭЭЛ. Хэн нэгэн хүнд богино хугацаанд бага хэмжээний мөнгөний хэрэгцээ гарах үед туслах зорилготой зээл юм л даа. Өөрөөр хэлбэл 40 000, 50 000 ч юм уу 100 000 төгрөгийн шаардлага гардаг заавал таньдаг хүнээсээ ч юмуу найз нөхдөөсөө богино хугацааны санхүүгийн хэрэгцээг зээлэх гэж сандрах хэрэггүй боллоо бидэнд хандахад л болно маш хялбар. Энэ хэрэгцээг хангахын тулд бид ОНЛАЙН ЗЭЭЛ-ийг санаачлаад байгаа юм.


-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Энэхүү үйлчилгээний хувьд бол шаардагдах бүх үе шат нь явагдаад дуусчихсан. Зах зээл дээр хэрэгжиж эхлэхэд бэлэн болчихоод байна. Зээлийн бүтээгдэхүүний танилцуулах ажлыг энэ сарын сүүлээр нийтэд зарлана.

 

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

nnjdu [ 103.229.121.174 ]      |     3-р сарын 15 -нд, 07:23 минутанд

hvv ondor hvmvvsin tarhi ugaasan gazar

Baaska [ 66.181.160.52 ]      |     3-р сарын 14 -нд, 14:00 минутанд

Hi Zeel awmaar bna tegeed yaj holbogdoh yumbedee hariu utas 99786846

Mandii [ 43.228.131.107 ]      |     3-р сарын 14 -нд, 12:16 минутанд

amjilt

Г.Ганшүр [ 66.181.161.49 ]      |     3-р сарын 14 -нд, 12:12 минутанд

Зүгээр юм бна хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ

чоин [ 66.181.161.110 ]      |     3-р сарын 14 -нд, 07:30 минутанд

Ломбард юмуу %хүүгүй юмуу.юмгүй хүнд л итгэлийн зээл өгнө гэж ярихаас бус.байр маүиныг нь барвцаалж байж юуны итгэлийн кээл байх вэ.үгээ үйлдлээ.хараач юмыг барьцаалж авчаад чи ний итгэж буй нь хаана бн..

Itgel [ 27.123.212.137 ] 3-р сарын 14 -нд, 16:01 минутанд

ene baritsaagui zeel bdiim shuu

Үзмээ [ 66.181.161.65 ] 3-р сарын 27 -нд, 13:25 минутанд

Би эсгий урлалын чиглэлээр арваад жил ажиллаж байна. Энэ зээл аятайхан санагдаж байна. Мэдээлэл илүү авмаар байна.

Зөв бич [ 202.21.116.2 ]      |     3-р сарын 14 -нд, 06:22 минутанд

Лизенгийн зээл оооо

Go to top of page