Хойд Солонгос АНУ-тай дипломат харилцаа тогтоохыг хүсч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 14

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах санал тавьсан талаар Цагаан ордноос мэдээллэж байсан билээ.

Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзах газар одоогоор товлогдоогүй байгаа юм. Тэгвэл Америкийн талаас “Бид хаана ч уулзахад бэлэн. Бүүр Пхеньянд уулзахад бэлэн” гэх утга агуулга бүхий зүйлийг хэлжээ. Судлаачдын үзэж буйгаар хоёр талынхан Хятадад уулзаж магадгүй байгаа аж.  

Мөн Ким Жон Ун АНУ-тай энхийн гэрээ байгуулж, аль болох хурдан дипломат харилцаагаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа гэнэ. Хойд Солонгосын талаас АНУ-ын элчин сайдын яамыг Пхеньянд нээх саналыг дэвшүүлсэн байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болдбаатар(202.131.233.11) 2018 оны 03 сарын 14

Сайн байна уу Та бүхэн дээр уурласан казак хүмүүс орж байгааг харлаа. Тэд яс үндэсээ хамгаалж яваа юм байна. Буруутгах арга алга. Харин янз янзын ааштай олон хүнтэй харьцдаг сэтгүүлч та нар ямар муухай харагдаж байна аа: Сэтгэл гаргаад хүлээн авахад л тэр тээж ирсэн уур нь багсана шүү дээ. Наад захын харьцааны ойлголт мэдэхгүй та нарын өмнөөс ичиж уур хүрлээ. Ер нь үндэстэний харьцаа маш эмзэг асуудал. Энэ харьцаанд алдаа гарвал ямар аюултайг дэлхийн олон оронд болж буй явал батлан харуулдаг шүү . Сэтгүүлч та нар үзэгний үзүүрээр хүн алж, бүр дайн дэгдээж ч чадна гэдгээ үргэлж санаж яв.

0  |  0
Top