Зураач С.Мөнхбаатар усан будгийн ОУ-ын тэмцээнд тэргүүллээ

Иран улсаас жил бүр зохион байгуулдаг “Олон улсын усан будгийн зургийн тэмцээн”-ий 2016 оны шилдгээр Монгол хүн тодорч тэргүүн байрын шагнал хүртлээ. Тодруулбал, тэмцээний нэгдүгээр байрт Монгол Улсын иргэн, зураач С.Мөнхбаатар шалгарчээ. Тэрээр тус тэмцээнд оролцсон уран бүтээлчид, үзэгч олон түмэнд Монголын усан будгийн зургийн хөгжил ямар өндөр түвшинд хүрсэн гэдгийг таниулан сурталчилсан байна. Тэрбээр энэхүү хүндтэй шагналын эзэн болсноор Канад улсад зохион байгуулах усан будгийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг хүртээд байгаа юм. С.Мөнхбаатар нь “Бүргэд” бүтээлээрээ олон улсын усан будгийн уралдаанд тэргүүлжээ.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zzzz [ 66.181.185.25 ]      |     2018 оны 3-р сарын 14 -нд, 07:07 минутанд

usan budgiin olon ulsyn uraldaan geji yu baydag yum be? usan budgiin zurgiin geed bichchikheji chadakhguy yu?

Go to top of page