Зүүн гаргүй залуу мэргэжлийн тамирчдыг ялж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 14

  Зүүн гаргүй төрсөн америк залуу мэргэжлийн тамирчин болж, хоёр гартай тамирчдыг ялж байгаа нь олны анхаарлыг татаж байна. 31 настай Ник Ньюэлл зүүн гаргүй ч хоёр гараа ашиглаж чаддаг болж, холимог тулааны алдартай тамирчин болжээ. Тэрбээр сургуульд байхаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн байна. Гэвч бусад эрүүл тамирчидтай өрсөлдөх амаргүй байжээ. Гэхдээ Ник хүнд бэрхийг даван туулж, дасгал сургуулилтаа хаялгүй өдийг хүрсэн аж.

Тэрбээр 2015 онд олон гэмтэл авч, тэмцээнд оролцож чадахаа больжээ. Тийнхүү Ник тулааны академи байгуулсан ч хоёр жилийн дараа спортдоо эргэн ирсэн байна.

“LADbible” порталд мэдээлснээр Ник саяхан мэргэжлийн рингэн дээр 14 дэх ялалтаа авчээ. Тэрбээр Бразилын тамирчныг эхний раундад ялсан байна. Хоёр гартай тамирчдыг 14 удаа ялсан нь түүнд мэргэжлийн тамирчин болоход илүү их хүч чадлыг өгсөн гэж залуу ярьжээ.

Ник Ньюэлл

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baska(202.179.11.10) 2018 оны 03 сарын 14

Ийм тамирчинтай тэмцэлдэх болбол ямар ч өрсөлдөгч төвлөрч өгөхгүй хэцүү байх байх. Эсвэл татгалзахаас өөр замгүй. Яаж ч бодсон нэг гар байтугай хуруу байхгүй байхад л хүн хүч дутна л даа. Өөртэйгээ адил болон илүү тамирчинтай нэг гараа оролцуулахгүйгээр зодолдоод үзэхгүй юу. Тэгэхээр тодорхой болно доо. Зодож байгаа нь зодуулж байгаа нь төвлөрхөд хэцүү

0  |  0
Top