Н.Энхбаяр: Төрийн муу тогтолцоотой байгаа учраас бидний амьдрал ядуу байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 14

Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын Ногоон Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам хамтран шинэ дээд хуулийн төслийг дэмжиж тунхаг бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монголчууд өнөөдрийн энэ ядуу зүдүү амьдралаа дуусгах хэрэгтэй. Шударга ёсыг сэргээх ажлыг хийх ёстой. Эдгээр ариун үйл хэргийг эхлүүлэхээр бид хуран цугларч байна. Иргэд маань ажилтай, авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцээтэй байх ёстой. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийн Төрийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Нэг хоёр хүн, хэдэн намыг муулаад асуудал шийдэгдэхгүй.

Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай. Өнөөдрийн бидний амьдрал ямар байгаа билээ. Тиймээс тогтолцоо муу байгаа гэсэн үг. Муу тогтолцоотой байна гэдэг нь тэр хэмжээний Үндсэн хууль байгааг илэрхийлж байна. Байгалийн баялгийг ард түмэндээ өмчлүүлж, шударга шүүхийн тогтолцоотой болъё, мөн улстөрийн намуудыг хариуцлагатай болгох зэрэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж шийдэгдэх асуудал.Монгол хүн бүрийн амьдралыг сайжруулах шинэ дээд хуулийн төслийг дэмжиж ИЗНН, МҮАН, МНН, МАХН ийнхүү нэгдээд байна" гэлээ.


ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг "Шинэ дээд хуулийг батлах цаг ирсэн байна. Монгол хүн хөсөр хаягджээ хэмээн ярьж эхлээд байна. Манай улс Үндсэн хуульдаа мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж заачихсан мөртлөө хүнээ үнэлэхгүй байна.Мөн тус хуульд ард түмэнд Засгийн бүх эрх хадгалагдана гэж бичсэн боловч үнэн хэрэгтээ 20 гаруй жилийн ардчиллын түүхээс харахад нийгмийн өчүүхэн хэсэг хоёр хүрэхгүй хувь нь баялгийн шим шүүсийг хүртэж байна. Тиймээс засгийн эрхийг ард түмэн жинхэнэ утгаар эдлэх, нөөц баялгийн эзэн байх цаг ирсэн гэж үзэж байна. 

Монголын ард түмэн сайн сайхан амьдрах учиртай гэдэг саналаар бид бүхэн ярилцаад шинэ дээд хуулийн төслийг дэмжих тунхаг гаргаж байгаа. Аливаа шийдвэр ард түмний хүсэл зоригт нийцэх тэрхүү тогтолцоо руу бид явна. Бид бүхэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонгож байгаа.

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл  "Өнөөдрийн бидний шинэ гэгддэг хууль хуучраад Монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй боллоо. Тийм учраас 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх цаг үе болсон. Энэ хуулийг хэрвээ өөрчлөхгүй бол Монголын нийгэм, эдийн засаг улам доройтож, улсын өр бүр ихэснэ. Энэ бүгдийг өөрчлөхийн төлөө хүн бүр хамтдаа зүтгэх шаардлагатай байна. 

Үндсэн хуулиа өөрчилж байж бүгдийг эхнээс нь засахгүй бол бүх зүйл буруу болчихсон. Шувуу нь хүртэл буруу дэвээд гэдэг шиг төрийн байгууллагууд ажиллаж чадахаа больчихсон".

 

Б.Алтжин


 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зол(103.26.194.96) 2018 оны 04 сарын 05

Зөв зөв зөв

0  |  0
Дэмжинэ(103.26.194.96) 2018 оны 04 сарын 05

ҮНЭН 100/ ДЭМЖИЖ БАЙНА

0  |  0
мочин(66.181.161.75) 2018 оны 03 сарын 16

Шударга байж чадахуу?та тэтгэвртээ суусан нь дээр

0  |  0
irgen(183.177.98.226) 2018 оны 03 сарын 15

enhbayr odoo hudlaa hutsaad yahav dee ooroo shunal hulgaigaasaa angid baij sain ulgerlej chadsan bol mongol arai oor dur torhtei baih bailaa. tuunii urgeljlel elbegdorj ch hulgai luivaraas angid baij chadaagui uls orniig suiruulj bna

0  |  0
зочин(183.177.98.238) 2018 оны 03 сарын 15

Элбэгдорж хэд хэдэн үйлдвэрүүдийг хувьчлах нэрийдлээр санаатай шалгаж байгаад өөртөө хувьчилж авсан. Ж: Хөтөлийн ЦШ ХК-д гэнэт дайран орж шалгах нэрийдлээр бужигнуулж байсан.

0  |  0
Мнгл(112.72.11.112) 2018 оны 03 сарын 14

Чи хийж чадаагүй цаашид ч чадахгүй

0  |  0
Зочин(150.129.143.68) 2018 оны 03 сарын 14

Yaay bas hetsuuhen bna da uls toroor bish uls eh ornoor mine ur huuhdiin maani ireeduigeer toglosoor l bna ed horongo erh medliin toloo nudee oghoos ch butshaa baijdee

0  |  0
Zohcin (203.91.115.39) 2018 оны 03 сарын 14

Энхбаяр Ёрөнхийлөч болх юм байна битий мөрөөд

0  |  0
зочин (183.177.98.238) 2018 оны 03 сарын 14

Энхбаяр та яасан их тураа вэ? Элбэгдоржийн оймсийг гозойлгох цаг дөхөж байна да? Элбэгдорж их мөнгө идсэн .

0  |  0
Top