Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү унтах шаардлагатай

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 14

"Дэлхийн нойрны өдөр" өнөөдөр тохиож байна. Эл өдрийг Олон улсын анагаах ухааны нийгэмлэг 2008 оноос эхлэн тэмдэглэж ирсэн аж. Гол зорилго нь хүн төрөлхтний нойрсох хугацаа жил ирэх бүр багассаар байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм.
Нийгмийн байдал, шашин шүтлэг, боловсрол, соёлын түвшнээс үл хамааран хүн амьдралынхаа гуравны нэг орчмыг унтаж өнгөрүүлдэг гэж үздэг. Насанд хүрсэн хүний унтах зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг ч сүүлийн 20 жилд хүний унтах цаг хугацаа 30 минутаар багассан нь нойргүйдлийн шалтгаан болж байгаа аж. Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхийг бодвол өдрийн туршид илүү эрчимтэй ажилладаг учир тэд шөнөдөө илүү удаан унтах шаардлагатай байдаг байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top