Төсвийн шууд захирагчдын 2017 оны санхүүгийн тайланд аудит хийж дуусчээ

Үндэсний аудитын газраас төсвийн шууд захирагчдын 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийжээ. ҮАГ-ын Санхүүгийн аудитын газар 40 байгууллагын, хараат бус хуулийн этгээдээр гэрээгээр нийт 134 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргасан байна. Төсөв захирагч, санхүүгийн ажилтнуудыг байлцуулан дүгнэлтийг гардуулах арга хэмжээг энэ сарын 5-наас 6-ны өдрүүдэд  зохион байгуулжээ. Тус газрын удирдлагууд аудитын дүгнэлтийг танилцуулж, аудитын дүгнэлтээр гарсан зөрчил дутагдлыг хугацаанд нь арилгах, хойшид анхаарах тулаар үүрэг, чиглэл өгчээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page