Хятадад хар тамхины хэрэглээ өсч байгаа нь бусад улсад аюул занал болж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

Манай урд хөршид мансууруулах бодисын хэрэглээ өсч байгаа талаар Засгийн газраас нь мэдээлж, хатуу тэмцэл өрнүүлэхээ зарлалаа. БНХАУ-д эрс нэмэгдэж буй хар тамхины хэрэглээ нь дэлхий нийтийн асуудал болж хувирч байгаа гэнэ. Учир нь тэрбум гаруй хүн амтай улсад энэ төрлийн хэрэглээ өссөнөөр хүн төрөлхтөний хувьд үзүүлэх аюул занал нь эрс нэмэгдэнэ гэж үзэж байна.

Мансууруулах бодисын хэрэглээ жилд 106 хувиар өсөж байгаа талаар БНХАУ-ын Үндэсний мансууруулах бодис хянах хорооны дэд захирал Лю Юү Эжин хэлжээ.

Хар тамхи үйлдвэрлэгчид хуулийн цоорхойг ашиглан хууль бусаар борлуулж байгаа аж. Ийм төрлийн эмийн болон мансууруулах бодисын үйлдвэр ихэсч байгааг ч тэрбээр илтгэлдээ анхааруулжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top