Бусдын санааг хуулбарлаж тэрбумтан болсон түүх Ма Хуатен

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

 

Дэлхийн хамгийн том, ханаагүй зах зээл болох БНХАУ-д интернет бизнесийг Жек Ма, Ма Хуатен, Робин Ли гэсэн гурван аварга загас эрхшээдэг бөлгөө. Энэ удаа бид интернэт контентийн бизнест ноёлж буй “Тencent holdings”-ын эзэн Ма Хуатеныг онцолж байна.

 


Энэ салбарын бусад аваргууд цоо шинэ зүйл санаачлан амжилтад хүрсэн байдаг бол Хятадад арай өөр болох нь анзаарагдана. Тухайлбал, Жек Ма Amazon-той ижил зарчим бүхий Alibaba-г үүсгэн байгуулсан, Робин Лигийн Baidu дотооддоо Google-ийг бүрэн орлодог. Ма Хуатен ч ялгаагүй. Түүний бүтээсэн анхны программ Израилийн компанийн программын шууд хуулбар байв. Үүнээсээ бол олон удаа шүүхэд дуудагдаж, ялж, ялагдаж байсан. Бусдын санааг хуулбарлах нь сайн зүйл биш ч Ма Хуатен үүнээсээ санаа зовдоггүй. 2009 онд өгсөн ярилцлагадаа “Гадныхны шилдэг санааг хайж олоод дотооддоо инноваци хийх нь амжилтад хүрэх гол түлхүүр юм” гэж хэлж байв. 

Тэрбээр дипломын боловсролтой мэргэжилтэн. Төгссөн сургууль нь нэр хүндтэй Шенжений их сургууль л болохоос Улаанбаатарын гудамжинд мянга, мянгаараа хөлхөлдөж байгаа залуустай боловсролын зэрэг ижилхэн бакалавр. Гэхдээ сэргэлэн зан, хичээл зүтгэл нь асар их хөрөнгийн эзэн болгосон юм. 2014 онд улсынхаа хамгийн баян хүнээр тодорч байсан түүнийг алдарт Forbes сэтгүүл 16.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үзэн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтынхаа 56 дугаарт эрэмбэлжээ.

Ма Хуатены хувийн амьдралын талаарх мэдээлэл тун хомс. 1971 онд Гуандунд төрсөн, Шенжений их сургууль төгссөн, ажлын гараагаа 1993 онд Runxun Communications Development Co. Ltd-ээс эхэлсэн гээд л боллоо. Tencent Computer System Co., Ltd-ийг байгуулснаас хойших карьерыг нь ч хүмүүс тэр бүр мэдэхгүй. Өөрөө хэвлэлд яриа маш ховор өгдөг аж.

Манай Монголын залуучууд гаднаас ямар ч хамааралгүй дотоодын интернэт сүлжээ байгуулах нь зүйтэй гэсэн санаа гаргаж байсныг санаж байна. Энэ бол маш зөв зүйтэй санаа бөгөөд БНХАУ-ын компаниуд ч дотоодын зах зээлээ эзлэх зарчмаар дэлхийн түвшинд гарч ирсэн юм. Ма Хуатен Tencent-ийг байгуулаад удаагүй байхдаа Израилийн нэгэн компанийн бүтээсэн мэдээлэл солилцооны ICQ хэмээх үйлчилгээг олж үзжээ. Ингээд ангийн нөхөдтэйгөө хамтран оролдсоор дараа жилийнх нь хавар OICQ хэмээх хятад хувилбарыг нь бэлэн болгосон байна. Магийн гол зорилго нь харилцаа холбоо, телевизийн компаниудыг программ хангамж нийлүүлж, явцын дунд хөгжүүлэлт хийх явдал байв. Тухайн үед түүний программыг худалдаж авах чадвартай компани хятадад цөөнгүй байсан ч тэрбээр хэрэглэгчиддээ үнэгүй татаж авах болож олгосон зоригтой алхмыг хийсэн юм. Үүний хүчээр есхөн сарын дотор хэрэглэгчийнхээ тоог нэг сая хүртэд нэмэгдүүлж чадав. Гэтэл асуудал үүслээ. Израилийн компанийг худалдаж авсан АНУ-ын интернэт магнат AOL 2000 онд тэднийг шүүхэджээ. ICQ-г нь яалт ч үгүй хуулчихсан болохоор тэрбээр ялагдаж, бүгдийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болов. Tencent-ийн түүх төгсч ч мэдэх тэр хүнд үед аз болж АНУ-ын IDC хэмээх хөрөнгө оруулалтын компани 2.2 сая ам.доллар оруулж, Хонконгийн Pacific Century CyberWorks телекомпани программ бэлэн болтол хүлээхийг зөвшөөрснөөр компани аврагджээ. Удалгүй смайлик, элдэв зураг, хөгжим, ая гэх мэт интернэт хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнүүд ар, аараасаа хөвөрч эхэллээ.  Yahoo-гийн хувилбар болох QQ chat нээгдэж, жилийн дотор 500 сая хэрэглэгчтэй болжээ.  

Ма Хуатен ч өөрийнхөө зарчимд үнэнч байж Yahoo messenger, facebook, Amazon-ы хятад хувилбар болох QQ instant messenger, PaiPai.com, We chat, Weibo-г бүтээсэн юм. Онлойн тоглоом, кино хөгжмийн бизнесийг ч атгажээ. Ма Хуатен гадныхнаас зөвхөн хуулбарлаад зогсохгүй илүү сайжруулж, шинээр бүтээж байсанд түүний амжилтын үндэс оршино. Тийм ч учраас хуулсан гээд нэр хүнд нь унасангүй, харин ч өнөөгийн амжилтыг нь Хятадын ард түмэн “AOL-д өгсөн хариулт” хэмээн бахархан ярилцдаг бөлгөө.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DARTNYN(202.55.180.2) 2018 оны 03 сарын 16

ENE HUJAAD TOLGOI BAIHGUI UM CHENI HULGAI HIIHEEC OOR YADAG UM DEE HOORHII

0  |  0
jooui(41.85.161.173) 2018 оны 03 сарын 15

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
ыыыы(150.129.141.56) 2018 оны 03 сарын 15

дэмий юм битгий бичиж амьдралын цаг хугацааг нэгнийгээ доош нь хийж үрэлдээ энийг бичсэн. Баян ч бай, ядуу ч бай хятад хүн дээр очоод хятадын ямар нэгэн зүйлийг муулаад үз. Ямар хариу үйлдэл гаргахнуу? Адгийн муу архичингаа хүртэл хятадууд өмөөрдөг юм. Бид нар шиг өөрсдийн гэсэн болгоноо доош хийж, хувь хүн талаасаа өөрийгөө дөвийлгөөд байдаггүйд гол учир нь байгаа юм. Хятадын ямар ч их дээд сургууль тийм сайн чанарын боловсрол олгодоггүй юм, харин тэд өөрсдийн гэсэн юмаа хүндэлдэг учраас л илүү үнэ цэнэтэй байгаа юм

0  |  0
ыыыы(150.129.141.56) 2018 оны 03 сарын 15

Ма Хуйтен гэж хүнийг ярих гэж байгаа бол тэр хүний тухай л мэдээлэл бэлтгэлдээ. Ямар нэгэн зүйл ярих гэж байгаа бол харьцуулалт хийгээд байх нь тийм ч оновчтой санаа биш, ялангуяа 2 өөр зах зээлтэй орны залуусыг хооронд харьцуулах шал утгагүй санагдлаа. Ма хуйтен гэж хүнийг ярих гээд байгаа юмуу? эсвэл монголын залуусыг харьцуулж муулах гээд байгаа юмуу? яах гээд байгаан мэдэгдэхгүй битгий ийм хачин юм сараачиж суулдаа. Яагаад тэгвэл бүхэл бүтэн 1,2 тэрбум иргэнтэй улсынх нь хятад залуустайн харьцуулж ярьж болохгүй байгаа юм. Харьцангуй зах зээлтэй 2 орныг харьцуулж ямар ч шийдэлгүй ----В

0  |  0
Top