Жаст хэмээх Батхүүгийн талаар өгүүлэх 10 зүйл

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

“Жаст”-ын Батхүү гэх нэрийг сонсоогүй хүн Монголд тун цөөхөн бизээ. Олон түмний хувьд тэр хамгийн сонирхолтой хүн болчихоод байна. Зарим талаар гайхшруулж, зарим талаар муучлуулан хараалгаж, бас баалуулж зогсоо түүний тухай 10 баримтыг дор өгүүлсү.

1. Шаравламданы Батхүү

Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө гэдэг. Олон түмэнд "Жаст" нэрээ алдаршсан Батхүүгийн аав Шаравламдан гэдэг хүн байжээ. Ховор сонин энэ нэр Төвд үг ба бурхны нэр аж.

2. Архангай нутгийн хүү

Батхүүгийн аав Шаравламдан гуай Архангай нутгийн хүн бөгөөд  ОСНААҮГ-ын даргаар олон жил ажилласан хүн байжээ. Ш.Батхүү аавынхаа талаар "Аав маань намайг  дөнгөж оюутан болсны дараахан өнгөрсөн. Их  зарчимч, хатуу чанга хүн байсан" хэмээн дурсан ярьсан байдаг. .

3. Хорвоод хоёулхнаа Ш.Батхүү

-Ш.Батхүү эхээс хоёулаа аж. Доороо ганцхан дүүтэй тэрбээр цомхон орчинд өссөн нэгэн аж.

4. Онц сурлагатан Ш.Батхүү  
-Ш.Батхүү Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн үлгэр жишээ, онц сурлагатан сурагч байжээ. Тэрбээр энэ талаараа "Манай ангийн тал нь шахуу надаас хуулдаг. Зарим нь бүр “Чи одоо эрт ирж хуулуулсангүй” гэж уурладаг байсан. Ерөнхийдөө бол арван жилд байхдаа би их сайн сурдаг, намайг сайн сурдаг гэхэд хэн ч хүлээн зөвшөөрдөг тийм л хүүхэд байсан" хэмээн дурсан ярьсан байдаг.

5. Статистикч Ш.Батхүү

Ш.Батхүү Санхүүгийн техникумын статистикийн ангийг төгсчээ. Улмаар Москвагийн Статистикийн дээд сургуульд урилгаар сурч төгсчээ. Энэ тухайгаа тэрбээр

"Би Санхүүгийн техникумд орсондоо ерөөсөө харамсдаггүй, надад маш их зүйл сургасан сайхан сургууль. Би ангидаа орсон чинь 30 гаруй хүүхдийн 2-3 нь л хотынх, бусад нь дан хөдөөний хүүхдүүд байсан. Тэд бол арай ч дээд сургуульд орж чадаагүй, гэхдээ урдахаа чаддаг, яг л тийм жинхэнэ боломжийн сургалттай хүүхдүүд орж ирж байгаа юм. Тэгээд би тэндээс үнэхээр амьдралыг, Монголоо ойлгосон л доо. Монгол гэдэг чинь зөвхөн энэ л дөчин мянгатын хүрээний орчин биш гэдгийг таньсан. Тэгж байгаад л хойшоо явчихсан бол би шал өөр нөхөр л байх байсан байх. Би их олон хүнтэй хэл амаа олоод байдгаа тэндээс сурсан. Сангийн аж ахуй явна. Зун, намрын ажилд явж байгаа юм. Цэргийн бэлтгэлд явж байгаа юм. Ангиараа дүүрэн хөдөөний хүүхдүүдтэйгээ ойлголцож, нөхөрлөж, таньж эхэлж байгаа юм. Аан, амьдрал гэдэг чинь бид нар шиг биш энэ хүмүүс дээр тогтдог юм байна шүү дээ гэж би ойлгож авсан. Дунд сурна гэдэг чинь энэ бол дунд хүн гэсэн үг биш байна. Заавал ч үгүй мундаг, заавал ч үгүй математик, статистиктаа мундаг байх биш. Их олон юманд тэвчээртэй, хүлээцтэй байж чаддаг. Улсын санхүү бүртгэлийг нуруун дээрээ авч явдаг улсууд чинь эд нар байдаг юм байна гэдгийг ойлгосон.  Яагаад гэвэл тэр хүүхдүүд чинь төгсөөд л хөдөө хувиарлагдаад л, тэндээ он жилийн турш амьдраад л,  олон ч юм ярихгүй урдахаа яс хийгээд л явцгаадаг юм шүү дээ" хэмээн дурсан ярьсан байдаг.

6. Хотын захиргааны мэргэжилтэн Ш.Батхүү

Ш.Батхүү Москвагийн Статистикийн дээд сургуулийг төгсөж ирээд Хотын захиргаанд ажилд оржээ. Гэвч тэрбээр энэ ажилдаа нэг их удсангүй. Дунд охин нь гарч, амбүл нэмэгдэхийн хэрээр авч байгаа цалин нь хаанаа ч хүрэхгүй байсан тул тэр ажлаа орх

7. "Монстар"-ын захирал Ш.Батхүү

Ш.Батхүү анх "Монстар" компанийг байгуулж бизнесийнхээ гарааг эхэлж байжээ. Улмаар тус компани нь 1997 онд дампуурсан ч тэр бизнесээ орхиогүй юм. MCS группийг Оджаргалтай хамтран байгуулалцаж явсан ч, түүнээс зам салж, өөрийн Жаст группийг байгуулж явсан түүхтэй аж. Түүний бизнесийн түүх үнэхээр арвин баялаг. Мах маркет, Дарханы махны үйлдвэрүүдийг худалдан авч ажиллуулж байснаас гадна Казакстан, ОХУ-д ч гэсэн өөрийн бизнесээ эрхэлж явсан нэгэн юм.

8. Эрдэнэтийг барьцаанд тавьсан гэх Ш.Батхүү

Ш.Батхүү гэх бизнесмэнийг өнөөдөр хүн бүр баалж байна. "Эрдэнэтийг хүртэл барьцаанд тавьчихсан хүн шүү дээ" гээд л шуугих. Тэгвэл энэ талаар Ш.Батхүү
"Хамгийн анхны 20 сая долларын зээл авахад бол үнэхээр манайд Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж өгсөн. Баталгааг бол зүгээр нэг нөхөрт гаргаад өгчихгүй шүү дээ. Энэ хүн цаанаа хөрөнгөтэй, бизнестэй, орлоготой гэж л гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгээд дээр нь Оросын тал, Монголын талынх нь аль алины зөвшөөрөл нь байгаа. Тэр зээлээ бол би төлчихсөн юм. Энэ дээр улс хохирчихлоо гэх асуудал байхгүй. Дараагийн зээл болохоор Эрдэнэтээс зэсийн баяжмал худалдаж аваад, дэлхийн зах зээлд худалддаг “Стандарт” банк бидний хамтарсан бизнест олгосон зээл. Манай энэ зээлийн эргэн төлөлт зөрчигдөөд эхлэхээр банкны зүгээс Эрдэнэт үйлдвэрийг орооцолдуулах сонирхолтой байгаа юм. Энэ асуудалд Эрдэнэт ямар ч хариуцлага хүлээхгүй, хохирно гэсэн ямар ч үндэслэл байхгүй. Тэр бүх үүрэг хариуцлага манай компани дээр, над дээр байгаа. Тэрнээс би энийгээ улсаар төлүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Тэгдэг ч ном журам ч байхгүй. Би ч энийгээ хэлдэг газар нь хэлж байгаа" хэмээн одоогоос таван жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа эрс шулуухан мэдэгдсэн байдаг.

9. Хариуцлага хүлээгч Ш.Батхүү

Жастын хэмээх Батхүүгийн тухай намтар түүх хийгээд хэлсэн ярьсан бүхнийг нь тогтмол хэвлэл, ном товхимлоос уншиж байхад хариуцлага хүлээх ухамсартай нэгэн мэт санагдсаных нуух юун. Зарим хүмүүс хийсэн хэргээ мэдсээр байж хариуцлагаас мултарч, хамаг буруугаа бусдад чихэхийг хичээдэг бол Ш.Батхүү тэднээс өөр. Хүн рүү буруугаа чихэх нь бүү хэл хүний бурууг өөр дээрээ хүлээгээд бүх хүнд ачааг нуруун дээрээ үүрээд үлдэх тийм хүн чанар түүнд буй ажээ. "Эр хүн туг ч барина, тугал ч хариулна" гэдэг үг Ш.Батхүүгийн амьдралыг илтгэх мэт.

10. Үхэж үл болно

АТГ-аас Ш.Батхүүг баривчилж, шоронд хориод байгаа. Ш.Батхүүгийн хувьд биеийн байдал нь тааруу, чимээгүй тахал хэмээн нэрлэгддэг чихрийн шижин өвчнөөр өвчлөөд удаж байгаа юм. Тэгвэл ийм үед нь түүнийг шоронд хорьсноор өмнө нь гарсан гашуун түүх давтагдах магадлал маш өндөр байгаа юм.
Та санаж байгаа бол 50 тэрбум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Амарсайханыг сахартай байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байсан. Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд эрлэг тийш явуулсан түүхтэй. Түүнтэй адилхан үйл явц "Жаст"-ын Батхүүд тохиолдох вий. Мэдээж хэрэг энэ том мөнгөний хэргийг Ш.Батхүү ганцаараа толгой мэдээд хийгээгүй. Түүний ард улстөр, бизнесийн томоохон бүлэглэл буй талаар олон нийтийн мэдээллиын хэрэгслээр олонтаа гарч байсан. Магадгүй зарим эх сурвалжийн мэдээлж буй шиг  Ш.Батхүү шоронд нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар хэргээс сугараад үлдэнэ. С.Баяр, Г.Алтан, Ц.Нямдорж нарын холбоос ч бүдгэрч үгүй болох талтай.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.11.10) 2018 оны 03 сарын 21

Батхүүг мэддэг хүмүүс нь ярихдаа: - их ухаантай, шударга мундаг залуу гэдэг юм билээ. Баяр, Сугар мэтийн юмнууд ашиглачихлаа даа, цүнхтэй мөнгөө зөөлөгдөг гарын дорхи хүнээ болгоод компанийг нь ашиглаад мөнгө угаасан байх, залуу чадалтай хүнийг муу хүмүүс хоролчихлоо гэлцэ юм билээ.

0  |  0
Ari(172.58.41.0) 2018 оны 03 сарын 16

Ontsuud hun chanar bagatai. Onts surna gedeg no uhaatai gesen ug gevel arail bish. Batlandaagch nar ni iluu iluu.

0  |  0
уншигч(59.153.87.62) 2018 оны 03 сарын 16

харин тийм ээ

0  |  0
Үнэн(139.5.219.207) 2018 оны 03 сарын 16

Гацаараа идээд идээд энэ их мөнгийг яаж барах вэ? Хамтрагчид байгаа ойлгомжтой!!!

0  |  0
ЭРДЭНЭТ(66.181.178.238) 2018 оны 03 сарын 15

наад улайрсан луйварчид чинь одоо шоронд нь цааш харуулаад ,улсаар мөнгийг төлүүлээд уснаас хуурай гарцгаана даа,,,энэ бол коммунистуудын ганц хийж чаддаг ажил шүү

0  |  0
sulal(43.242.242.112) 2018 оны 03 сарын 15

oriig ni daraad orshoogood yavuulaachee negent hiisen hoino odoo yaltai bilee

0  |  0
Дорж(95.10.4.81) 2018 оны 03 сарын 15

Өвчтэй гэж урьдчилан хэвлэлээр зарлаад, дараа нь нууцаа задруулахгүйн тулд цааш нь харуулах гэж байгаа биш биз?

0  |  0
Xxxx (150.129.141.134) 2018 оны 03 сарын 15

Ed nar neeree unen davartsan shunaliin huudiinuud yumaa,Mongoliin ard tumnee teneg mulguu hultsengui Yu ch medehgui Met doromjilj davarch baisan baigaa biz!!!.

0  |  0
Xxxx(150.129.141.134) 2018 оны 03 сарын 15

End haritslaga l yarigdah estoi, huleeh ch estoi.gantsaaraa lav bish shuudee. Ingej ulsiin hurungu, tuunii ireedui , huvi zayagaar togloj davarch boloh Uu?. Odoo yahav dee, hatuuhan helhed, Ene asuudliig ehelj hiihdee l evleldej huivaldaj negdej hiitsgeej chadsan Bol yag teren shigee uneniig todorhoi bolgoj ezen holbogdohchid idej uusan bulgeeree negdej tolgoigooroo hariutsaj uhsen Ch hamaagui uls ornoo bodoj gavya baiguulsan deer baihaa.

0  |  0
och(202.21.115.173) 2018 оны 03 сарын 15

hiisen heregtei hariutslagaa huleeh estoi

0  |  0
иргэн(202.179.26.170) 2018 оны 03 сарын 15

Алуулахаас өмнө үнэнээ хэлсэн нь дээр

0  |  0
123(202.9.43.193) 2018 оны 03 сарын 15

gemt hereg hiichiheed uuriiguu umuursun zahialga yawuulaad bgaa uhaantai yum uu daa

0  |  0
ЗОЧИН(202.9.44.66) 2018 оны 03 сарын 15

БАТХҮҮ ХЭРГИЙН ЭЗЭН Ч ТҮҮНИЙ ХИЙСЭН ЛУЙВРЫН ЗЭЭЛЭЭС ХАМТРАН ХҮРТЭГЧДЭД ТОЛГОЙ ДЭЭР НЬ ХАРИУЦЛАГА ИРЭХЛЭЭР ТЭР ХҮМҮҮС НҮГЛЭЭ НУУХЫН ТУЛД ЯАЖ Ч МЭДХЭЭР БОЛООД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ЮМ.

0  |  0
1(103.26.195.164) 2018 оны 03 сарын 15

Myangaa olon owootiig, Altjin shantahuunii tugeehee nyamkagiin shahaasaar unetei shahsan

0  |  0
вьв(66.181.161.3) 2018 оны 03 сарын 15

Газар доогуур ортол үзэн ядаж байснаа эерэг мэдээ бичээд орон гаран ийш тийш холборсон туйлшрамтгай юм биёих юм

0  |  0
Асууя(139.5.219.157) 2018 оны 03 сарын 15

Батхүүг зальдаж Олон Овоотын алтны ордыг зарсан хүн нь тодорхой юм биш үү???

0  |  0
Top