Батж.Батбаярын хүүгийн компани хордсон иргэдийг мэдээлэл задруулахыг хоригложээ

2018 оны 03 сарын 15

Баянхонгор аймгаас Натрийн цианидад хордсон гэх гурван хүн 2018 оны гуравдугаар сарын 08-ны өдөр "Цэргийн коспитал"-д хүргэгдэн ирж, эмчлүүлж байна. Тэдний хоёрынх нь бие хүндэвтэр, нөгөөх нь бие хүнд байгаа гэнэ.

Тухайн иргэд тус аймгийн Баян-Овоо сум дахь Цагаан цахир гэх газарт үйл ажиллагаа явуулдаг чулуун алтны уурхайд ажиллаж байхдаа хордсон байна. Уг газарт УИХ-ын гишүүн асан, олны нэрлэдэгээр Молекул Батж.Батбаярын хүүгийн уурхай үйл ажиллагаа явуулдаг аж. Тодруулбал Б.Баттулгын "Спейшлмайнз" компани юм. Тус уурхайн удирдлагуудаас хордсон иргэдийн талаас сэтгүүлчдэд ярилцлага, мэдээлэл өгөхийг хоригложээ. Өөрөөр хэлбэл гадагш мэдээлэл задруулахгүй байхыг хүсч, гэрийнхэнд нь тохиролцох санал тавьсан бололтой.

Натрийн цианид нь NaCN томъёо бүхйи органик бус нэгдэл. НЦ нь цагаан, усанд уусдаг, маш хортой давс. Түүний гол хэрэглэгч нь алтны уурхай юм. Натрийн цианид нь бусад цианийн давсуудтай нэгэн адилаар мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй хорнуудын нэг юм. Натрийн цианид нь амьсгалын хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж, улмаар электроны тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр исэлдүүлэх метаболизм буурч, хүчилтөрөгчийн ашиглалт багасна. Цаашид, анаэроб метаболизмийн шалтгаантай/гаралтай лактататацидозын байдалд хүрнэ. Амаар, маш бага (200–300 мг) тунг авахад л үхэлд хүргэж болно.

Тус компани 2010 онд Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт 1052 га газрыг эзэмшин дээрх уурхайн ажлаа эхлүүлсэн байдаг.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.109) 2018 оны 03 сарын 17

БАТЖ БАТБАЯР ГЭЖ АЛТ МӨНГӨНД ДОНТСОН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ !!! ХАРААЛ НЬ ХҮРЖ ЭНГИЙН ИРГЭДИЙН АМИАР ТОГЛОЖ БАЙНА !!!

0  |  0
зочин(202.179.27.124) 2018 оны 03 сарын 16

ажилчидын буруутай үйл ажиллагаанаас болж өөрсдөө хохирсон уу? эсвэл үйлдвэр уурхай нь буруутай юу?

0  |  0
NOOTOI(202.179.27.124) 2018 оны 03 сарын 16

za ene ch nileen NOTSTOI NOOTOI hereg bna daa.....

0  |  0
БҮГД УНШ(202.179.27.124) 2018 оны 03 сарын 16

Тэр 3н иргэн ингээд л хохироод үлдэх үү? ЗААВАЛ ЦААШ НЬ ТАРААЖ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ!!!

0  |  0
AIMSHIGTAI(202.179.27.124) 2018 оны 03 сарын 16

aimshigtai!!! eruul mend tsaashlaad ami naasaaraa hohirch magadgui bolchihood baihad tohiroltsono gdg chini yu gsn ug wee

0  |  0
Оюунсүх(139.5.218.33) 2018 оны 03 сарын 15

Энэ молекулын хэдэн хурлийз хүүхдүүд монголчуудыг сүйрүүлж дуусгах нээ!!!!!!!

0  |  0
Зочин(27.123.212.142) 2018 оны 03 сарын 15

Батж Батбаяр гэж луухааны шээс хят адуудтай нийлж МОНГОЛЧУУДЫН аминд хүрч бахаа хангаж байна ! Талийгчуудын гэр бүл болон хоронд хордогсод шүүхэд хандаж хохиролоо гаргуулах хэрэгтэй ! ЗАЛИЛАНА ШҮҮ !

0  |  0
сүг(43.228.131.229) 2018 оны 03 сарын 15

молекул шиг жижигхэн мөртлөө могой шиг хортой хулгайч юмаа молекул батбаяр.

0  |  0
ЗОЧИН(202.9.44.88) 2018 оны 03 сарын 15

ЭНЭ МЭТИЙН ХҮМҮҮС МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨӨР ТОГЛОЖ БАЙХАД ТӨР ЗАСАГ НЬ ӨӨГШҮҮЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ЭНЭ ЧИНЬ АРД ТҮМНИЙ ӨМЧ АРД ТҮМЭНД Л БАЙХ ЁСТОЙ ХУРААЖ АВ.

0  |  0
Zochin(27.123.212.135) 2018 оны 03 сарын 15

Ene muur bagshaas 3 hunii anu neh yasan baragddagguu shunal we.gutlin uuldweriig zugeer awsan

0  |  0
Top